...
...

ӨМНӨГОВЬ: Малын гарз, хохирлын хэмжээг тогтоогоогүй байна

Өнгөрсөн бямба гаригт орсон цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж, 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн 2 иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан оллоо.

Нас барсан дөрвөн иргэний гэр бүл, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогийн байдлаар малын гарз, хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ