...
...

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын сургалт боллоо

Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн А/207 тушаалаар нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон билээ.

Нэмэлт дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар НЭМГ-ын мэргэжилтнүүд, харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт энэ сарын 07-ноос 13-ны өдрүүдэд болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалтанд 400 гаруй эмч, мэргэжилтэн, сувилагч нар  хамрагдах юм.

Сургалтын хүрээнд “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэслэл, хэрэгжүүлэх арга зүй”-н талаар мэдээлэл хүргэж, нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлох, дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн судалгааг яаж гаргах, аюулгүй дархлаажуулалт хийхийн тулд дархлаажуулалтын өмнөх эмчийн үзлэг хийх, вакцины менежмент, хүйтэн хэлхээ зэрэг арга техник эзэмших, яаралтай тусламжийн үеийн бэлэн байдлыг хангах болон тандалт, мэдээлэл, хариу арга хэмжээг зохион байгуулах, сургалт сурталчилгааг хэрхэн хийх талаар арга аргачлалд сургах юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ