Итгэхэд бэрх ч гэлээ, манай улсад ердөө дөрөвхөн жилийн дотор 92 сурагч амиа хорложээ. Тэдэнд мөрөөдөл, зорилго, хүсэл эрмэлзэл, төдий зэрэгтэй өсгөсөн халамжит эцэг, эх ч байсан нь гарцаагүй. Гэхдээ тэд анги хамт олны гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалт, нэгний тоомжиргүй хэлсэн гүтгэлэг, эсвэл зүгээр л нүүрээ нуусан нэгний сошиал сүлжээгээр даажигнасан шоглоомноос үүдэн хайртай бүхнээ орхиод хорвоогоос буцах шийдвэр гаргаж. Гадуурхагдаж буй хүүхдүүд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах, цаашлаад амиа хорлох шийдвэр гаргадаг байна. Үүний нэг тод жишээ өнгөрсөн онд гарч олон нийтийг цочирдуулж байсныг хүмүүс андахгүй.
Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн өсвөр насны охин үсрэхийг завдсан хэрэг гарч байлаа. “Байшингийн дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн мэдээ сошиал сүлжээгээр тарж, тэр өдөртөө л олны анхаарлыг татсан юм. Харин охин хоёр цаг орчим хугацаанд үхэл, амьдралын дээсэн дээр дэнжигнэсний э