...
...

Э.Амина: Эмэгтэй хүний алтан сав, өндгөвч, төрмөл дүр төрхийг би хэзээ ч төгс бий болгож чадахгүй

Энэ удаагийн “Breakfast time” ярилцлагын буландаа  “Мiss International queen” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн трансжендер Э.Аминаатай ярилцлаа. 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Сүүлийн үед сошл орчинд нэлээдгүй шуугиулж байна. “Мiss International queen” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо.  Яагаад тус тэмцээнд оролцох болов. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.

-Намайг Э.Амин-Эрдэнэ гэдэг. 23 настай. 2010 оноос эхлээд өөрийгөө трансжендер байдлаар илэрхийлж гарч ирсэн. Энэ хугацаанд Монголд трансжендерүүдийн дунд зохиогддог хэд хэдэн  тэмцээнд  оролцож байсан. 2013 оноос “Мiss International queen” тэмцээнд оролцъё гэж өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэмцээний тухайд ярихад олон улсын трансжендер миссийг тодруулдаг, дэлхийд чансаагаараа дөрөвдүгээр ордог тэмцээн юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирлээ.  Тэмцээний шалгаруулалт онлайнаар өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн. Дэлхийн 74 орны 86 бүсгүйчүүд оролцсон. Үүнээс шилдэг 25 оролцогчийг тодруулснаас Аминаа миний бие багтсан байгаа.  Шалгаруулалтын гол үзүүлэлт нь биеийн харьцаа, царай зүс, хүмүүнлэгийн ажил, тухайн улсдаа хэр олон хүнд танигдсан  мөн ямар тэмцээн уралдаанд оролцож байв зэрэг шаардлагуудыг тавьдаг. Онгоцны зардлаас бусад зардлыг би өөрөөсөө гаргасан. Энэ жилийн “Мiss International queen” тэмцээний шторк  монгол үндэсний хувцсаар эхэлсэнд би маш их бахархаж байгаа. Тайландын гурван телевиз, Хятадын  нэг телевиз үндэсний хувцсыг маань онцолж яриа авсан. Хэдийгээр би “Мiss International queen” тэмцээнд байранд ороогүй ч гэсэн монгол үндэсний хувцас анх удаа “Мiss International queen” тэмцээний шторкийн эхлэл болно гэдэг нь өөрөө амжилт  юм.  Мөн шилдэг үндэсний хувцас төрөлд гуравдугаар байранд орсон.

-Тэмцээнд явж ирснээс хойш Аминаа  олонд танигдаж эхэллээ. Нийгэм хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тэмцээнд явахаас өмнө би энэ талаар ээж, нөхөр хоёртойгоо ярилцаж  байсан. Ээж маань тэмцээнд явахаас өмнө “Тэмцээнд Монголоо төлөөлж оролцож байгаа учраас  ирээдүйд гарах сайн, муу бүх л зүйлд бэлтгэлтэй байгаарай” гэж хэлж байсан. Тэмцээнээ  дуусаад Монголд дөнгөж ирсэний маргааш нь миний тухай мэдээлэл зарим сайтуудаар гарсан байсан. Энэ бүх зүйлд бэлтгэлтэй байсан болохоор хэвийн хүлээж авсан. Монголд танигдсан, трансжендер гэдгээ зарласан гурван хүн л бий. Гэтэл монголын гурван сая хүн ам дотор гуравхан трансжендер гарч ирж байхад Монгол улс сөнөж байгаа мэт хүлээж авч байна л даа. Монголчуудад би трансжендер хүмүүсийг ойлгож, хайрла гэж хэлэхгүй харин ийм хүмүүсийг  битгий үзэн ядаач гэж хэлмээр байна. Бид гурвын цаана гарын арван хуруунд багтахаар трансжендерүүд бий. Энэ төрлийн хүмүүсийг нээлттэйгээр хүлээж авах цаг нь одоо ирсэн. Гэхдээ одоогоос хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал байдал арай л сайжирч байна. 2011 онд би бие махбодь болон сэтгэл санааны дарамт, халдлагад хоёр удаа өртөж байсан. Тархиа хагалуулаад Гэмтлийн эмнэлэгт очиход эмч нь намайг тоогоогүй, хүлээж аваагүй ийм үе  хүртэл байсан. 2012 онд далан дээрээ хутгаар зоолгуулж  сэтгэл санааны хямралд гүн орж амьд явахаас шантарч, амиа хорломоор санагддаг байсан. Энэ төрлийн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй тэр үзэн ядалт  нь нийгэмд ил гарч ирсэн трансжерүүдэд нь ирдэг. Гей, гомо, лесби нарыг хүн хараад мэдэх боломжгүй. Харин трансжендерүүдийг шууд хараад мэддэг учраас халдлагад өртдөг. Би Тайландад очоод энд төрсөн бол ямар гоё вэ боддог байсан. Гэхдээ үүгээр монгол залуусыг би үгүйсгэхгүй, яагаад гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөх нийгэм нь бүрдээгүй учир монгол залуус намайг үгүйсгэх нь аргагүй шүү дээ. Харин үүнийг нээхийн төлөө би өнөөдөр явж байна. Энэ цаг хугацааг ирэхийг би хүлээж байна. Намайг ойлгож байгаа дэмжигчид ч мөн үзэн ядагчид аль аль байна.

-Яагаад эмэгтэй болохоор шийдсэн  бэ?

-Би угаасаа эмэгтэй байсан, трансжендер байсан. Мэс засал хийлгэсэн нь зүгээр л өөрийнхөө дотоод хүнийг ил гаргаж ирсэн л үйлдэл. Миний биологийн бие л эрэгтэй байсан болохоос би болоод оюун санаа маань тэр чигтээ эмэгтэй хүн байсан. Хүйсийн шилжилт, гормоны эмчилгээнд асар их мөнгө орсон. Энэ бүхнийг би олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Гэтэл нийгэмд трансжендер хүнийг ажилд авах газар байхгүй учир хувийн бизнес эрхлэхээс өөр сонголт надад байгаагүй.  Ингээд гэр бүлийнхээ бизнест туслаж, салон ажиллуулж эхэлсэн. Мөн таван жилийн өмнөөс ЛГБТ-ын хүмүүст  зориулж  үдэшлэг  зохион байгуулдаг байлаа. Аминаа гэдэг хүнийг гаргаж ирэхийн тулд нэлээн их хөдөлмөрлөж, мөн тэр хэрээр хөрөнгө санхүүг зарцуулсан. Нөхөртэйгөө танилцаад таван жил, хамтран амьдраад гурван жил болж байна. Манай нөхөр хоёр хүйстэнг сонирхдог учир Аминааг гаргаж ирэх хамгийн давуу тал нь болсон. Мөн миний эмэгтэйлэг зан чанарыг маш сайн ойлгодог байсан. Төдийгөөс өнөөдрийг хүртэл Сэкүгээс, Аминаа болох хүртэлх гормоны эмчилгээ, хүйсийн шилжилт, мэс заслын ажилбар бүх зүйл дээр надтай үргэлж хамт байсан хоёр хүн бол миний ээж,нөхөр хоёр маань.

 

-Гормоны эмчилгээ, хүйсийн шилжилт энэ бүхэнд хэдий хэр хугацаа зарцуулагддаг вэ?

-Нийтдээ гурван жил зарцуулагдсан. Энэ бүхнийг нэг дор хийх боломжгүй учир бүгд ээлж дараалалтай тодорхой цаг хугацааны дагуу явагддаг.

-Нүүрэндээ ямар мэс засал хийлгэсэн бэ?

-Түгээмэл мэс заслуудын нэг болох хамар, болон давхраа хийлгүүлсэн.  Би өмнөх эрэгтэй дүр төрхөө яагаад олон нийтэд гаргав гэхээр одоогийнх буюу эмэгтэй болсноо эрэгтэй зурагтайгаа харьцуулж байна. Үүгээр би трансжендер хүмүүс төрөлхийн төрдөг юм, түүнээс биш дүр төрх, биеийн бүх хэсгээ өөрчилдөг юм биш гэдгийг харуулахыг зорьсон. Миний өмнөх эрэгтэй нэр буюу Сэкү нилээн олон хүнд танигдсан мөн фэйсбүүк хуудастаа  маш олон найз, дагагчидтай байсан. Миний эрэгтэй төрх маш царайлаг. Гэхдээ одоо  эмэгтэй болсон ч гэсэн гадаад төрх, зан чанар маань хэвээр байгаа.

-Өөрийгөө эмэгтэй гэдгээ хүүхэд байхдаа мэдэрсэн үү?  Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-“Дөрвөн настай байхдаа  мэдэрч эхэлсэн” гэж ээж маань хэлдэг. Мэдээж дөрвөн настай хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломжгүй. Цэцэрлэгт байхдаа ээжийнхээ дотуур хувцсыг өмсдөг,  нүүрний будаг шунхаар нь тоглодог байсан гэж ээж ярьдаг. Хүүхэд байхдаа дуучин Т.Ариунааг дуурайж дуулж, бүжиглэнэ. Би нэг ахтай. Бид хоёр нэг насны зөрүүтэй. Ахыг сургуульд ороход  би дагаад зургаан настай байхдаа сургуульд орж байсан. Тухайн үед ээж маань ах, бид хоёрыг тэжээхийн тулд Австри улсад ажил хийдэг байсан. Ингээд эмээ дээрээ өссөн. Сургуульд байхдаа маш их дарамтыг туулсан, хүүхдүүд элдэв үгээр шоолно. Энэ бүртээ сургуулиа сольдог байсан. Есдүгээр ангид ороод миний эмэгтэйлэг шинж байдал улам гарч ирсэн. Ингээд дахиад сургуулиа солихоор болж “Ганди” коллежид компьютер, операторын мэргэжлээр төгссөн. 15 настайдаа 10-р ангиа төгсөж ШУТИС-ийн барилга архитектурын ангийг дүүргэсэн. Энэ үеэс эхлээд Аминаа гэдэг эмэгтэйг эрчимтэй гаргаж ирэхээр шийдсэн. Аминаа гэдэг хүн миний дотор байсан ч гэлээ гаргаж ирэх зориг болоод хүлээж авах нийгэм байгаагүй. Өнөөдрийн энэ үеийг би маш их хүлээсэн. Одоо би эмэгтэй хүн болчихсон байна.  Үүнээсээ маш их аз жаргалыг мэдэрдэг.

-Гэр бүлийнхэн  нь хэрхэн хүлээж авсан бол?

-Есдүгээр ангид орсон жил эмэгтэйлэг шинж маань илт мэдрэгдэж эхэлсэн гэж дээр хэлсэн. Тэгээд энэ тухайгаа  бичээд эгчдээ захиа үлдээсэн.

Захиандаа юу бичсэн нь сонин байна л даа?

-Би трансжендер гэдгээ амаараа хэлж чадахгүй нь. Өөрийгөө олохын тулд гэрээсээ явлаа. Би гэртээ хэзээ ч өөрийнхөөрөө байж чадахгүй гэж хэлээд есдүүгээр ангийн жаахан хүүхэд  гэрээсээ явсан. Ингээд гей найзтайгаа хамтарч байр хөлсөлж амьдарсан. Хүний ах л болсон хойно өөр юм гэдгийг би тухайн үед ахыгаа над руу залгах бүрт ойлгосон. Би гэхдээ дуудлагыг нь авдаггүй байсан. Гэрээсээ явсан ч гэсэн утасны дугаараа солиогүй. Гэр бүлээ маш их санаж эхэлсэн, амьдралаас  шантарч мөн эхэлсэн. Тэр цаг үе үнэхээр хүнд байсан. Хоолгүй хонох ч үе надад цөөнгүй байсан.

-Ээжтэйгээ тэгээд хэзээ  уулзсан бэ?

-Нэг жилийн турш ээжтэйгээ би ямар ч холбоогүй байсан. Өөрийгөө трансжендер гэдгээ хэлж чадахгүй учраас тэр шүү дээ. Гэхдээ ээж маань мэдчихсэн байсан. Нэг өдөр ах  уйлаад над руу утсаар ярьж “Миний дүү гэртээ хүрээд ир” гэж хэлсэн. Би гэр бүлээ маш их санаж байсан, ингэж хэлэхэд нь баярласан. Ингээд л гэртээ очсон. Манай гэрийнхэн юу ч мэдээгүй юм шиг намайг хүлээж авсан. Буцаад амьдралдаа орсон ч Аминаа гэдэг хүнийг орхиогүй. Гэр бүлийнхээ бизнест тусалж,  эгчтэйгээ Хятад руу бараанд явж, өөрийн гэсэн цалинтай болж амьдрал маань арай л дээрдэж эхэлсэн. Энэ үеэс Аминаа гэдэг хүнийг хөрөнгөжүүлж эхэлсэн. Хөрөнгөжүүлж гэдэг нь гутал, хувцас , хэрэглээгээ өөрөө худалдаж авах чадвартай болсон гэсэн үг. Ингээд оюутан болж энэ үеэс ЛГБТ-ын хүмүүстэй харилцаа холбоотой болж ЛГБТ-ын клубт  үзүүлбэр үзүүлдэг болсон.  Гей, лесби, трансжендер хүмүүст зориулсан “Drag show” гэж болдог.  Энэхүү шоунд тухайн хүн дуртай одынхоо дүрд хувирч дуулж, бүжиглэж  хөгжөөдөг юм.

 

-Хэний дүрд ихэвчлэн хувирдаг байсан бэ?

-Олон дүр бий. Shakira, Lady Gaga хоёрыг хамгийн их дуурайдаг байсан. Тухайн үед үзүүлбэрийг ганцаараа үзүүлдэг байсан бол одоо би дөрвөн бүжигчинтэй болсон. Тэднийгээ өөрөө цалинжуулдаг. Багаасаа трансжендер гэдгээ мэдэрч эхэлсэн учир энэ хүрээлэлд эрт орж эхэлсэн. Энэ үеэс эхлээд хүрээлэл дундаа танигдсан. 2012 онд Их сургуулиа төгсөж  “Miss beauty” тэмцээнд анх оролцсон. Солонгоо түрүүлж би хоёрдугаар байранд орсон. Энэ үеэс Сэкү дотор байгаа  Аминааг гаргаж ирэхийн төлөө эрчимтэй тэмцэж эхэлсэн. Трансжендер гэдэг ойлголтыг монголд би өөрөөр таниулмаар байна. Яагаад гэвэл нийгэм хүлээж авахгүй байна шүү дээ. Би бүх зүйлээрээ төгс эмэгтэй гэдгээ батлах хэрэгтэй.

Яаж?

-Би цаашид ЛГБТ-ын хүмүүс, трансжендер хүмүүс байдаг гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөр байдлаар хүлээн зөвшөөрүүлэх ёстой гэдгийг ойлгосон. Ингэхдээ зөвхөн энэ төрлийн хүмүүс рүү бус массыг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахааар төлөвлөж байна.  Үүнд нийгмийн тодорхой зорилтот бүлгийнхэнд хүмүүнлэгийн ажил өрнүүлнэ. Гэхдээ үүнийг Аминаа миний бие ганцаараа хийх боломжгүй. Намайг ойлгож, дэмжиж байгаа хүмүүстэй нэгдэн ажиллахад бэлэн байгаа шүү гэдгээ энэхүү ярилцлагаар дамжуулан хэлмээр байна. Намайг муулдаг шигээ, ЛГБТ-ын хүмүүсийг үзэн яддаг шигээ өнөөдөр утаан дунд амьдрахад хүргэсэн 76 гишүүддээ хэлж чаддаггүй мөртлөө яагаад биднийг үзэн ядах ёстой гэж.  ЛГБТ-ын  хүмүүс ч гэсэн энэ нийгмийнхээ болж бүтэхгүй байгаа зүйлд  бусадтай адилхан санаа зовж явдаг гэдгийг би харуулахыг хүсэж байна.

-Яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ, Аминаагийн нэг өдөр хэрхэн өрнөдөг бол?

Өмнө нь би Сэкү байхдаа  гэр бүлийнхээ бизнест тусладаг, урдаас хувцас оруулж ирдэг, мөн   нөхрийнхөө компанид туслах менежер хийж байсан. Би олон төрлийн ажил хийж маш завгүй амьдардаг байсан. Энэ нь өнөөх Аминааг бий болгохын төлөөх хөдөлмөр. Одоохондоо хувийн бизнесээ түр зогсоосон байгаа. Сард хоёр удаа ЛГБТ-ын хүмүүсийн дунд шоу зохион байгуулж байна. Мөн ирэх тавдугаар сард “Аmina’s race miss drag” тэмцээний гурван жилийн ой болно. Ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил зөндөө байна.  

-Юунд хамгийн их санаа зовдог вэ?

 -Ирээдүйдээ маш их санаа зовдог. Одоо ойлгохгүй байгаа энэ нийгэм намайг хөгширөхийн цагт яаж хүлээж авах бол гэдэгт. Тиймээс би ирээдүйн амьдралаа өчигдрөөс, өнөөдрөөс бэлддэг. Би унтахдаа хүртэл энэ тухай боддог. Бусад шиг маргааш эсвэл дараа өдөр  гэх биш ирээдүй л надад чухал.

-Ганбууш, Солонгоо хоёрыг  сайн таних уу?

Зүс таних төдий л мэднэ. Монголд трансжендер мисс байж болдог юм байна. Трансжендер гэж хүн гоё байж болдог юм байна гэдгийг харуулсан тийм хүнийг хувь хүнээр нь маш их хүндэлж явдаг. Хүмүүс  Солонго бид хоёрыг өрсөлдөгч үү гэж их асуудаг. Ер нь бол Монголд өрсөлдөх карьер боломж үнэхээр байхгүй. Магадгүй Тайланд шиг байсан бол өрсөлдөх боломж үүсч болох юм.

 

 

-Жингээ хэрхэн барьдаг вэ? Маш гоё биетэй юм.

-Баярлалаа.  “Жингээ барих” гэдэг үгийг хүмүүс мартаасай гэж би хувьдаа боддог юм. Би энэ үгийг оюун бодлоосоо авчихсан. Хүн эрүүл хооллолтой болчихвол таргалалт гэдгээс бүрэн ангижирна. Миний биеийн нууц эрүүл хооллолт.

-Фиттнесээр хичээллэдэг үү?

Үгүй. Биеийн хүчний дасгал хийхээр бие маань хөгжих гээд байдаг болохоор дасгал хийдэггүй.

Өндөр нь хэд вэ?

172 см өндөртэй.  Дандаа өндөр өсгийтэй гутал өмсдөг.Биеийн харьцаа 96x63x92.

-Хоолойгоо нарийн болгох мэс засалд орох уу?

  -Өөрчлөх бодолгүй байгаа. Яагаад гэвэл энэ нь  эрсдэлтэй мэс заслын төрөлд ордог. Төвөнхөө авахуулах гэж байгаад ярих чадваргүй болсон трансжендерүүд  ч дэлхийд бий. Би бусдыг дуурайж хүн болоогүй учир өөрийнхөөрөө л байна. Энэ байгаадаа сэтгэл хангалуун.

-Трансжендерүүд  сав суулгуулж хүүхэдтэй болох боломжтой гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Боломжгүй. Өмнө гарч ирсэн олны танил трансжендерүүд энэ талаар буруу ойлголтыг олон нийтэд өгсөн. Монголд байтугай дэлхийнд сав суулгуулсан хүн байхгүй. Дэлхийд нэг л байсан тэр хүн нь савны хагалгааны дараа өвчнөө дийлэхгүй нас барсан тохиодол бий. Тэгэхээр сав суулгах боломжгүй гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг өөрөө гайхамшиг. Би эмэгтэй хүнийг хүндэлдэг, хайрладаг. Эмэгтэй хүн гэдэг байгалиас заяасан төгс бүтээл юм. Энэ би төгс гайхамшгийн өчүүхэн нэг хэсэг нь. Би өнөөдөр хэдий эмэгтэй хүн болсон ч гэлээ төрөлх эмэгтэй хүнийг хэзээ ч гүйцэхгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний алтан сав, өндгөвч,  эмэгтэй хүний төрмөл дүр төрхийг би хэзээ ч төгс бий болгож чадахгүй.Царай муутай, намхан, бүдүүн ч бай, нүүрээ будаагүй байсан  ч эмэгтэй хүн эмэгтэйгээрээ харагдана.

-Цагаан атаархал төрнө биз?

-Тэгэлгүй яахав. Би анх эгчийнхээ гутлыг  өмсөж үзээд манай эгч ямар азтай юм гэсэн атаархал төрсөн. Одоо хүртэл энэ бодол хэвээр. Би жирийн эмэгтэй хүн болоод төрчихсөн байсан бол монголдоо энгийн сайхан амьдарч байх байсан болов уу, магадгүй би хүүхэдэй болчихсон байна байх. Трансжендер болж төрсөндөө нэг талаараа баярлах зүйл байх ч гомдох зүйл бас байна.

-Баярлах гэдэг нь?

-Нэг амьдрахдаа хоёр хүйсээр амьдарч үзэж байгаадаа баярладаг.Эмэгтэй болоод би жил ч болоогүй  болохоор эмэгтэй хүний амьдралтай бүрэн танилцаагүй байна. Эмэгтэй хүн ямар агуу юм бэ, ямар их зүйлийг туулдаг юм бэ гэдгийг зах зухаас нь одоо л мэдэрч байна.

 

-Энэ хорвоо дээр эмэгтэй хүн болж төрчихөөд түүнийгээ мэдэрдэггүй, магадгүй өөртөө хайргүй нэгэн байхад нөгөө зэрэгцээ ертөнцөд эр зориг, тэсвэр хатуужил, мөнгө санхүүгээ золин байж эмэгтэй хүн болсон бодит жишээ нь та  өөрөө.

-Хариулт энгийн. Би эрэгтэй хүн байсан.Эмэгтэй болох гэсэн хүсэл тэмүүлэл надад байсан, ердөө л энэ. Түүнээс биш эмэгтэй хүн эмэгтэйгээс хойш эмэгтэй болох гэж юунд хичээх үү. Тэр хүмүүс өөртөө анхаарахгүй, өөртөө хайргүй байлаа гээд эмэгтэй хүн биш болчихгүй. Эмэгтэй хүн хэвээр л байна. Би ээж, эмээ, эгчтэйгээ ойр өссөн болохоор эмэгтэй хүнийг хүндэлдэг. Эмэгтэй хүн намайг газар доогуур ортол муулж магадгүй тэнгэрт тултал магтаж байсан ч би тэдэнд хэзээ ч муу санахгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн болж төрнө гэдэг агуу, дараагийн үр хойчийг төрүүлэх амьд бурхад.

-Мэс ажилбар, хүйсийн шилжилттэй холбоотой зовиур одоогоор  бий юу?

Байгаа. Бүрэн эдгэрээгүй байгаа. Хамар гэхэд жил зургаан сарын дараа, хөх 2-3 жилийн дараа бүрэн эдгэрнэ. Мэс засалд орох маш зоримог шийдвэр байсан. Өвдөлт, сэтгэл санааны нөлөөгөөр яах гэж мэс засалд оров гэж харамсаж уйлж байсан үе бий.

-Гам барьдаг уу?

-Барьдаг. Доороосоо даарч болохгүй. Тослог хоол идэж болохгүй. Хөх маань бага зэрэг өвдөлттэй болохоор доошоо харж унтаж чаддаггүй.

Мөрөөдөл нь юу вэ?

Монголын амьд барби болох.  Тэр дундаа  трансжендер хүн байж яагаад болохгүй гэж. Миний нүүр будалтын онцлог барби тал руугаа хийгддэг. Нүдээ томруулж будахад голдуу анхаардаг. Бүх будалтаа өөрөө хийдэг.

-Эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж боддог вэ?

Манай эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй зан дутагддаг. Би  өөртөө 100 хувь итгэлтэй. Эмэгтэйчүүддээ би над шиг өөртөө итгэлтэй  байгаасай гэж хүсдэг. Би энэ дэлхийн дээрх цор ганц эмэгтэй гэдгээ өдөр бүр мэдэрдэг байгаасай.

-Хобби цуглуулагатай юу?

-Өсгийтэй гутал, уруулын будаг цуглуулдаг. Өдөр бүр уруулаа өөр өнгөөр будах дуртай.

-Амьдралынхаа эрч хүчийг юунаас авч байна вэ?

-Хүсэж байсан хүслээ биелүүлж эмэгтэй хүн болж чадсан учраас өглөө босонгуутаа толинд хараад эрч хүчийг авдаг.

-Хэлэх дуртай үг?

-“Өвчин, зовлон гэдэг хоёр үгийг март” гэж ээж маань хэлдэг юм. Би энэ үгэнд нь дуртай. Мөн “Байж бай” гэдэг үгийг хамгийн их хэлэх дуртай.

-Хамгийн их хүндэлдэг гурван эмэгтэйг нэрлэвэл?

-Ээж маань,  топ модель  П.Одгэрэл, дуучин Ука. Укагийн стиль надад таалагддаг.

-Сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе?

Намайг урьж ярилцсанд баярлалаа. Трансжендер хүмүүсийг ойлгож дэмжээрэй гэж хүсэхгүй ч ядаж ийм хүмүүс байдаг гэдгийг мэдээсэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Ш.Адъяамаа

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)
  • er hongor dyytai em dyreer huwirsani bulcnin shormostei ys sahaltai. iim gajig yumiig exneree bolgodog gajgiin gajig yumnuud bas bhiimaa

  • IIM HOG SHAAR ERTHEN DALD OR,GAMBUUSH BOL TOROLHIIN MANIN HUN.ENE BOL SOLIOTOI BALIAR AMITAN

  • SAIHAN SURTALCHILGAA BOLJ ER N BI HUISEE SOLIULJ EMEGTEI BOLOHOOR SHIIDLEE

  • zavaarsan baliar amitan be harahad mash evgui yam tsuuhun mongolchuud dund iim eremdeg yamnuud bitgii olshroosoi

  • ийм юмнүүдийг яах гэж сурталчлаад бичээд байдаг юм. яахав байдаг л юм байгааз тэрүүхэн тэндээ л тэнэгтээд явж байна биз.

  • болж дээ амжилт сайн мэдэхгүй л байна яаж мэдэрч яаж зовж шаналдагийг нэгч гэсэн хүний үр тайван сайхан амьдрагдээ

  • Тэр магтаад байгаа тайланд руугаа тонилбол таарна! Юун шоу сурталчилгаа вэ ? Хэрээ мэдэхгүй байж дэмий зүйлээр битгий оролд!!!

  • iim humuus hiih ymaa hiigeel yvdag ym bgaa biz bitgii surtchilaad televizeer gargaad bgaach ur hoichid maani buruu ulger blj bna ter solongo geneu muuhai ymiig yasan ch ih gargadag ym mongol saihan ohiduud zunduu bhd ene puus komnaniihan reklamandaa hurtel togluulah ym ezed esvel bas iim gaj humuus bdg ymu

  • одоо нэг ийм, хиймэл заваан юмнууд монголоор нэг боллоо. энэ заваан юмнуудыг сурталчилаад хөвгүүд маань бүгд боовоо авахуулан эм болж нөхөрт гарах у. үр удам ч үлдэхгүй хүний хагас оронцог амьдралаар насаа барах гэж үү. битгий сурталчилаачээ

  • Thailand ene ter gej sejgiin gazartaigaa adilhan bolgoh gee yu!Ted chin gudamjind yavaachuudaas ni er emiig ni yalgahad ch hecuu gazar.Yanhandaj mungu olohiin tuld emegtei boldog gej baigaa.Teruugeeree amidardag gazar.Bid tegej amidrah deeree tulaagui!

  • Uuriiguu taniulah geed baih yum.Duugai tegeed uuriinhuuruu amidraach dee!Yu huseed baigaa yum.Nerd garch tahin shutuuleh gee yu! Ertunciin huuliig gajuuduulj baigaagaa gavya meteer sairhaj suuh.Ehleed uls ornoo 5 say huntei boloh boltugai gej zalbir.Tegehiin tuld ta nar shig humuusiig surtalchilj gaihuulaad baih hereggui.Bitgii iim uchuuhen huvia hicheegch bai.

  • Saihn dur saihn. Ganc l amidrna

  • Ийм хүмүүсийг сурталчлах хэрэггүй. Хүн ам ихтэй оронд бол мэдэгдэхгүй л байх . Манайх шиг улсад дэмий бөгөөд төлөвшиж чадаагүй хүүхдүүдэд муу үлгэр дууриалал болно. Насанд хүрсэн эрчүүд нь амьдралаа авч явах чадвар ( бүгд биш) сул болж байхад нэмээд ийм нөхдүүд гарч ирээд байвал яах вэ?

  • ee dee demii l yum hiij dee dyy mini

Онцлох мэдээ