...
...

Э.Оюунбилэг: Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай

Энэ удаагийн “Breakfast time” зочны буландаа  МNTM реалити шоу нэвтрүүлгийн хамгийн халамжтай, эелдэг, шилдэг оролцогч Э.Оюунбилэгтэй ярилцаж түүний дотоод ертөнцөөр аяллаа. Уншигч та түүний тухай хэний ч мэдээгүй шинэ, содон мэдээ мэдээллийг дараах ярилцлагаас уншаарай.


Э.Оюунбилэг хаана төрсөн бэ? Өөрийнхөө талаар товч танилцуулаач?

- Би их хөгжилтэй төрсөн хүн. Ээжийгээ их л зовоосон доо. Намайг төрөхөд манайх Дорнод аймагт амьдардаг байсан. Тухайн үед бүсийн хэмжээний том наадам болоод  7 сарын 12-ны өдөр ээж наадмын хуушуур олж идэх санаатай талбай руу явж байх үед нь  гэнэт өвдөөд эмнэлэгт хүргэтэл эмч нь “төрөх болоогүй байна” гээд буцаагаад явуулчихсан гэсэн. Тэгээд л ойр ойрхон өвдөөд эмнэлэгт хүргэгдэж очоод эмч нар нь хүртэл олигтой баярлаж чадаагүй гэсэн. Тэгээд их эмч нь 7 сарын 13-нд “за наад хүүхэд чинь өнөөдөр л төрнө. 12-оос хойш өвдсөн юм чинь” гэтэл төрөлгүй 14-нд нь төрсөн. Аав минь намайг яг эрэгтэй хүүхэд байгаа гэж итгэчихсэн байтал эмч гарч ирээд “За баяр хүргэе Энх-Амгалан 3кг 200 гр охинтой боллоо” гэсэн чинь аав “Өө охин юм уу” гэж хэлээд эмчид зад загнуулж байсан түүхтэй. Ээж “чи нээрээ ээжийгээ, аавыгаа, эмнэлгийнхэнг наадам үзүүлээгүй хүн дээ” гээд л одоо ч гэсэн ярьдаг юм. Өөрийнхөө төрсөн өдрийн хөгжилтэй дурсамжийн талаар ярихад их сайхан байдаг шүү. /инээв/  Миний хувьд 10 жилээ 51-р сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд ХААИС-д элсэн орж хоёр жилийн турш суралцсан боловч мэргэжлээ солихоор шийдсэнээр Сити их сургуулийг зочид буудал, зоогийн газрын менежментийн чиглэлээр 2016 онд төгссөн.

Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн үү?
- Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж эхлээгүй л байна. Яг загвараараа дагнаад явж байгаа. Одоогийн байдлаар энэ ажлаа орхигдуулж чадахгүй учраас түр хойшлуулсан. Цаашдаа гадагшаа мэргэжлээ дээшлүүлэхээр явах сонирхолтой байна. Ямар ч байсан явтлаа Монголдоо өөрийн гэсэн карьераа үргэлжлүүлсэн нь дээр гэж бодож байгаа.

Анх хэзээнээс загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

Би жоохон байхдаа их туранхай намхан охин байсан.

Одоо байгаагаасаа илүү юу?

Тиймээ. Одоо байгаа жин маань миний амьдралдаа үзэж байгаа хамгийн тарган үе минь. Хэтэрхий туранхай учраас өөрөөсөө ичдэг, хүнтэй ч юм ярьж чаддаггүй, хэзээ ч гар хөлөө ил гаргасан подволк, цамц, шорт өмсдөггүй, ихэнхдээ бөгтийж алхдаг хүүхэд байсан. Анх 12 настай байхад ээж минь намайг зуны амралтаар загварын “Lady” төвд явуулж эхэлсэн. Тухайн үед тэнд илтгэх урлаг, алхаа гишгээ бүх л зүйлийг зааж сургадаг байлаа. Ингээд сурч дуусаад буцаад сургуульдаа орж иртэл “Азийн модель” агентлагаас зохион байгуулж буй “Wonder fashion” тэмцээний удирдамж ирчихсэн байсан. Тэр үед манай сургуулийн Санчир гэдэг загвар өмсдөг эгч  намайг тус тэмцээнд оролцох санал тавьснаар анхны загварын тэмцээндээ шилдэг 30-д үлдэж “Азийн модель” агентлагаас хамтарч ажиллах санал авч 9-р ангиасаа хойш гэрээт моделиор ажиллах болсон. Ингэж л анх загварын ертөнцөд хөл тавьсан даа.

Мэдээж таны хувьд шилдэг 4-т үлдэж шоуг төгсгөх хэцүү байсан байх. Тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ?

- Би шилдэг 14 оролцогч шалгарч байхад ч үлдэж чадаагүй шүү дээ. Шоу нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс шилдэг 16 болгосноор тэмцээндээ үлдсэн хүн. Тухайн үедээ би өөртөө  маш их итгэлтэй байсан. Шоу нэвтрүүлэг эхлээд маш олон сорилт, зураг авалтууд ар араасаа гарч ирэх мөчид би “үнэхээр болоогүй байна, юу ч мэдэхгүй байна, зүгээр л нэг хувцасны гол байсан байна” гэдгээ мэдэрсэн. Тэмцээний явцад зураг авалт, алхаа гишгээ гээд бүх л зүйл дээр шинээр суралцаж эхэлсэн. Бүхэл бүтэн загварын том сургуулийг төгсөөд гарсан гэхэд хилсдэхгүй.

Хасагдах үед үнэхээр бүх зүйл нураад унах шиг болсон. Яг хүрэх ёстой зорилгынхоо өмнөөс буцаж байгаа мэт үнэхээр хэцүү мэдрэмж төрж байсан. Гэхдээ надад нууцхан үлдчих болов уу гэсэн горьдлого, хүсэл тэмүүлэл байсныг нуухгүй. Тухайн үед миний хичээл зүтгэлийг хэн нэгэн нь олж хараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байсан. Миний зураг харлах үе бол ёстой хамгийн муухай мэдрэмж байлаа. Тэр үед Нора шүүгчийн “Шилдэг бүхэн ялагч байх албагүй” гэсэн үг сэтгэл санааг минь өргөж дотроо “би тэмцээнд түрүүлээгүй байж болно, гэхдээ ирээдүйд намайг маш том амжилтууд хүлээж байгаа” гэж өөртөө хэлсэн. Би шилдэг гурвын нэг болж чадаагүй ч гэсэн дотоод ертөнцдөө хамгийн шилдэг нь байсан. Нулимсаа барьж чадахгүй их л уйлсан даа. Тэмцээнээ дуусгаад гадаах ертөнцтэй шинээр танилцаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Хоёр сарын турш ямар ч утасгүй, цахим сүлжээ ашиглахгүй зөвхөн шоуны сорилт болон даалгавраа биелүүлэхийн төлөө сэтгэл зүйгээ зориулж байсан хүн гэнэт маш их мэдээлэл нэгэн зэрэг авахаар шоконд орох шиг болсон. Утсаа асаахад хэдэн зуун мессэж, фейсбүүкээр маш олон найзын хүсэлт, хүмүүсийн сайн муу хандалтууд гээд л. Үнэхээр шоконд ормоор байсан. Гадуур алхах үед хүмүүс “хүүе Оюунбилэг байна шүү дээ” гээд хоорондоо яриад л, дэлгүүрийн худалдагч хүртэл “Хүүе сайн уу, сайн байсан шүү” гээд л. Би гурав, дөрөв хоног шокноосоо гараагүй. Олон нийтээс одоог хүртэл сайн сайхан хандалт ирсээр байгаа. Тэр бүх хүмүүстээ хандаж хэлэхэд маш их баярлалаа. Би илүү их хичээх болноо л гэж хэлмээр байна. Одоо л бүх зүйл эхлэж байна гэж бодогдож байгаа шүү.

Тэмцээнээ дуусгаад гэртээ ирэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээн авсан бэ?

- Дүү л их санасан байсан. Миний дүү одоо таван настай. Би 17 жилийн дараа дүүтэй болсон хүн. 17 жилийн турш айлын бага, эрх явсан, дээрээ нэг эгчтэй. Аав ээж хоёр минь миний номер нэг фен. Бүх л юмны ард зогсож байдаг, дэмждэг. Гэртээ хоёр сарын дараа ирэхэд аав ээж хоёр маань “За яадгийн миний охин хасагдаа л биз, ахиж хэзээ ч хасагдахгүй амьдрана, энэ бол маш том амжилт, охиноороо бахархаж байна ” гэсэн. Үүр цайтал хайртай аав ээжтэйгээ юм ярьж хоносон.

Тэмцээний дараа хамтарч ажиллах санал их ирж байна уу?

- Маш олон үүд хаалга нээгдсэн. “Queen fashion house” болон “Моналун” брэндээс нүүр царайгаар ажиллах санал ирсэн. Сүүлд “Дархан минж”-ийн каталог-ний зураг авалтад орсон. Үүнээс гадна залуу дизайнеруудаас бас нүүр царайгаар ажиллах саналууд ирсээр байна. Цаашдаа мэдээж гадаадын улс орны загварын ертөнцөд өрсөлдөх хүсэлтэй боловч энэ талаарх ажлаа эхлүүлж амжаагүй байна.

Одоо хаана, хэнтэй амьдардаг вэ?

- Одоо ээж, аав, дүүтэйгээ Дэнжийн мянгад амьдардаг. Саяхныг хүртэл хүмүүс намайг хаана амьдардаг гэдгийг мэддэггүй байсан. Тэмцээний журмаар л хүмүүс мэдсэн. Маш олон хүмүүс “Чи гэр хороололд амьдардаг юм уу?” гэж асууж байсан. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөөрөө л байсан, өөрийнхөөрөө л амьдарсан. Миний амьдралын тухай мэдсэн хэсэг бүлэг хүмүүсийн зан чанар өөрчлөгдсөн. Эсрэгээрээ зарим нь надад хайртай болж, надаар бахархаж эхэлсэн.  Энэ байдлаасаа би хэзээ ч ичихгүй, эмээхгүй. Харин ч бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөж ажилтанд хүрэх хэчнээн сайхан байдаг гэдгийг мэдрүүлж байгаа.

Найз залуутай юу?

- Найз залуутай. Одоохондоо энэ талаар их яримааргүй байна. Нууц хэвээр үлдэг. Би өөрөө олон хүний хараанд байх дургүй. Хүн нэг л амьдарна. Энэ хугацаандаа өөрийнхөө хүссэн замналаар л амьдрах хэрэгтэй гэж боддог.

Ирээдүйн зорилгынхоо талаар яривал?

- Маш том зорилго тавьсан байгаа. Зорилгодоо хүрэхийн төлөө хэлний бэлтгэлд сууж байна, фиттнесд явж бие хөгжүүлж байна. Тун удахгүй цаг хугацаа бүхнийг харуулах учраас одоохондоо нууц байсан нь дээр байх. Ямар ч байсан ойрын зургаан сарын зорилго, төлөвлөгөө маш  том бас шахуу байгаа.

“MNTM” шоу нэвтрүүлэг таны амьдралд ямар том өөрчлөлт авчирсан бэ?

- Маш том өөрчлөлтийг авчирсан. Миний амьдралыг оронгоор нь эргүүлж чадсан. Хамгийн том өөрчлөлт бол маш их зүйл сурсан л гэж хэлэх байна. Дээр дурдсан шиг би өөрийгөө хэтэрхий их зүйлд бодчихсон байсан. Тэмцээнд оролцоод л бүх зүйлийг ойлгож эхэлсэн. Ялангуяа ар амьдралаа мартаад өдөр шөнөгүй ажиллаж байсан нэвтрүүлгийн баг хамт олноос маш их зүйл суралцсан шүү. Тэдний нөр их хөдөлмөр намайг үнэхээр бишрүүлж чадсан.

Одоогийн байдлаар бүх хэрэгцээний мөнгөө өөрөө олж байгаа юу?

- Би 9-р ангиасаа хойш гэр бүлээсээ мөнгө авч үзээгүй. Гэхдээ мэдээж хувцас хунар болон хэрэглээг минь эцэг эх бэлддэг байсан. Ер нь бие даасан байдалд дуртай, тийм байхыг хичээсээр ирсэн. Одоо ч гэсэн ялгаагүй санхүүгээ хэнээс ч хараат бус өөрөө л зохицуулж байгаа

Шоу нэвтрүүлэгт оролцож байх үед сайн, муу олон хандалтууд гарч байсан шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байсан бэ?

- Хэдий бид ямар ч мэдээлэлгүй байсан ч гэсэн олон нийт сайн сайхан зүйл төдийлөн ярихгүй байгааг мэдэрч байсан. Гэхдээ бүр тийм аймар сэтгэгдлүүд, хандалтууд байна гэж төсөөлөөгүй. Үнсгэлжингийн хойд эх, царай муут, энэ нэвтрүүлгийн хамгийн тэнэг гэх мэт. Урд өмнө нь сөрөг зүйлүүдтэй таарч байсан бага хэмжээний туршлага байсан учраас харьцангуй гайгүй хүлээж авсан. Огт ийм хандлагатай тулгарч байгаагүй шинэ хүнд бол хэсэгтээ л амьдрах идэвхгүй болгох байх шүү.
Тэмцээнээ дуусгаад гарч ирэхдээ бүх сэтгэгдлүүдийг дөрвөн өдрийн турш уншсан. Анзаарч харахад эмэгтэйчүүд л их сөрөг сэтгэгдэл бичсэн байлаа. Ялангуяа хүүхэдтэй эх хүмүүс бас цөөнгүй харагдсан. Яаж ийм үг амнаас нь гардаг байна гэж бодогдож байсан. Сүүлдээ ч тэр хүмүүсийг өрөвдөж эхэлсэн дээ. Энэ хүмүүс тухайн үед байгаагүй учраас, тэр үеийн сэтгэл зүй ямар байгааг мэдрээгүй учраас ингэж байгаа байх гэж бодож тайтгарсан.

Модель болох хүсэлтэй олон охид хөвгүүд байгаа шүү дээ. Тэдэнд зориулж юу хэлмээр байна?

- Дэлхийн алдартай хүмүүсийг хараад манайхан ямар сайхан биетэй эсвэл ямар чадварлаг байгаа талаар гайхаж сууцгаадаг. Асуултын хариулт маш энгийн шүү дээ. Тэд ердөө л хэзээ ч хоосон яригч байгаагүй үргэлж хөдөлмөрлөж байдагт л нууц нь байдаг. Өнөөдөр биднийг үзээд сайн муугаар ярьж суугаа модель болох хүсэлтэй олон хүмүүст хандаж хэлэхэд “Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай” л  гэж хэлмээр байна.

Загвар өмсөгч болно гэхэд дургүйцдэг хүн байсан уу?

- Аавын ээж, ах дүү гээд л зарим хүмүүс их дургүй л байсан. “Загвар өмсөгч гэж юу байдаг юм, хол явахгүй” гээд л. Арван жилд ангийн багшаас бусад нь их дургүй байсан үе бий. Тэр бүх эсэргүүцэл дунд ээж аав хоёр минь л “Миний охин хүсч байгаа юмаа л хий” гэж хэлдэг байсан. Тухайн үедээ би ч шантраагүй тууштай байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо бол эмээ миний улаан фен шүү дээ.

Шоу нэвтрүүлэгт шуугиан болж чадсан хүн бол Б.Ану-Үжин. Түүний талаар та юу гэж боддог вэ?

- Ану-Үжингийн хувьд тэр нэг зүйлийг өнөөдөр ярьсан бол маргааш нь мартчихдаг. Эсвэл хүнд сайн харагдахын төлөө өмнө нь ярьсан зүйлээ худлаа болгож чаддаг. Яг л арван жилийн төлөвшиж чадаагүй хүүхэд юм даа. Гэхдээ муу хүүхэд бол биш. Нэвтрүүлгийн үеэр би нэг л  их муу хүн шиг гарчихсан. Гэтэл бодит байдал дээр хэрхэн монтаж хийгдсэнийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бид хоёр хэзээ ч хэрэлдэж муудалцаж үзээгүй. Одоо ч гэсэн бид сайн эгч дүүсийн харилцаатай байдаг.

Загварын ертөнцөд хэр их зүйл золиосолж чадах вэ?

- Хэрвээ шаардлагатай бол ажилтанд хүрэхэд золиослох шаардлага гарвал дургүйцэх зүйл байхгүй. Гэр бүл болон хайртай дотны хүмүүстээ ойлгуулна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд та нарыг түр хоёрт, магадгүй гуравт тавьчихъя гэдэг талаас нь хэлнэ, зөвшилцөнө. Ажилтанд хүрсэн л бол хэн ч чиний амжилтыг булаагаад авч чадахгүй. Тийм болохоор хүн чанараа гээлгүй хүрч чадах оргил хүртлээ явах л ёстой.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсэе.

- Баярлалаа танд ч бас амжилт хүсэе.

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Ug n ih demjij blaa. Huurhun ohin. Amjilt husy

  • er ni emegteichuud ih ataarhuu yum shig uuruus ni arai gaigui negnee uzehgui yanz bureer doromjilno unen teneg uuruu bolohoor matar tsarailchaad huniig goochilno iim humuus uuruusuu ichij amidar sain yavaa negendee talarhaj sur uuruu ter humuusees suralts

  • zaza Mongold ene chigleleer yavsan bugd bie unelegch l boldog neg ikh zagvaraar amjiltand khurdeg yum baikhgui mungutei bayachuudiin kharaand urtuj uvur damjina bas ter munguuruu gadagshaa yavj HongKong Singapor Beejin Makaod bie unelne ingej baigaad neg bair suutstai bolnodoo khurkhii.......tolgoi muutai okhiduudiin zam DOHoor duusag kkkk

  • tsarai zus tun taaruuhan avah yum baihgui ch busdaasaa iluu porports saitai goe bietei hul,huh saitai saihan busgui.horvoo tegsh zayadaggui yum hoino daana ch tsarai ni denduu .....gehdee er hun baitugai emegtei hun uyarchihaj medeh naalnihai nyaluun aashtai sanagdsan.ter ch bas muu yum bish shuu.er ni ohid tiimerhuu baih davgui baidag.

  • идтэн л гэмээр. Би дээш өндийнгөө өмдний цаанаас төвийсөн галзуурах дөхсөн эрхтэнээ гарган ирж, Алимааг хана руу харуулан түшүүлээд араас нь бүллээ. Халуу шатсан давчуу хонгилоор миний эрхтэн жаргалын олз руу тэмүүлэн оволзоно. Дахин дахин орж, баруун зүүнгүй бүлнэ. Алимаагийн бэлхүүснээс барьж, хүчтэй хүчтэй бүлэхэд бүсгүй хөлөө хавчин тонгойж, гараараа хана цохилон амьсгаа түгжиж, дотогшоогоо орилж байх шиг… Өөдөөс займчин хөдөлж, бүлэх бүрд дэм

  • Baljka bas adilhan, uroor ene 2 yaj im unetei huvtsas edlel hereglehvede ?? yadu hudooni neg n ger horoollin huuhdud

  • Ger horoololdo yamar amidardag bishde tohilog tansag bairand bayan gangan amidardag, biye unelnee, mungo ugdog huntei

  • Emegtei hunii amidaraliig eregtei hun bish,emegtei hun balladag yum.

  • ӨӨРИЙН ГЭСЭН АМЬДРАХ ОРЧНОО БҮРДҮҮЛТЭЛ ЭР ХҮН SEX ХОЁРООС ТЭВЧЭЭР ЗААГААРАЙ.НААД ХОЁР ЧИНЬ НИЙЛХЭЭРЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНД ИХ ХАЛГААТАЙ ЭД ДЭЭ.

  • Unen unen yavj yavj huuhed gargasan emegteichuud ih hatuu setgeltei bdag bi zunduu olon ehchuuded araaraa muuluulj ulaan nuuren deeree ch doromjluulj bsan uurt ni yamar ch gai tariagui uurt ni yamar ch hamaagui hun bhad l hordoj uurlaad aimaar ataarhaj bga ni ilt medegddeg haa bna nuguu huuhed gargasan hunii setgel zuulurdug gej shal hudlaa harin ch green eyed monsters bolj huvirdag yum bilee

Онцлох мэдээ