Та өндөр хүмүүст нууцхан атаархаж явдаг юм биш биз? Намхан байх нь хүний өөртөө итгэх итгэлд маш чухал байр суурь эзэлдэг. Өндөр нуруу ихэвчлэн удамшдаг боловч хүний биед өндөр болгодог даавар оршдог бөгөөд энэ нь яс болон мөгөөрсний өсөлт хөгжилтөнд чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл бид танд энэ дааврыг идэвхижүүлж, өндөр болоход тань туслах 10 аргыг хүргэхээр бэлтгэлээ.
1."Ashwagandha" хэрэглэх
"Ashwagandha" буюу нэг үгээр хэлбэл "Энэтхэг хүн орхоодой" нь өндөр болоход тусладаг. "Ashwagandha" нь ясыг бэхжүүлж, тэлдэг янз бүрийн эрдэс бодис агуулдаг юм. Ингээд "Ashwagandha"-ийг та дараах байдлаар хэрэглээрэй.
Бүлээн сүүнд 2 халбага "Ashwagandha" хийнэ.
Элсэн чихрийг хүссэн хэмжээгээрээ холино.
Орой бүр унтахын өмнө дээрх сүүг уух бөгөөд үр дүнг нь үзэхийн тулд дор хаяж 45 хоног хэрэглээрэй.

2.Сүү уух
Сүү нь өндөр болоход тустай кальциар баялаг бөгөөд өсөлт хөгжилтөнд ихээхэн чухал А витамин, уураг агуулдаг. Өндөр болохын тулд өдөрт багаар бодоход 2-3 аяга сүү уух хэрэгтэй бөгөөд мөн бяслаг, тараг, цөцгий идэж байгаарай.

3.Иогоор хичээллэх
Иог стрессээс ангижирч, даавар ялгаруулахад тусладаг бөгөөд тодорхой иогийн дасгалууд өндөр болоход эергээр нөлөөлдөг. Мөн нуруунд учирсан даралтыг хөнгөрүүлдэг тул хүнийг өндөр болгодог ажээ.
https://youtu.be/38GTnjg_aBA
4.Дасгал хийх
Хэдэн ч насандаа өндөр болох аргын нэг бол сунгалтын дасгал хийх явдал юм. Хэрэв сунгалтын дасгал яаж хийхийг энэ хаяг руу орж үзээрэй.
https://youtu.be/N1pxa98BGh0
5.Спортоор хичээллэх
Спортоор хичээллэснээр өндрийн даавар ялгардаг. Тиймээс байнга дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь зүйтэй. Хамгийн сайн дасгалын нэг бол дээс тоглох юм. Өдөрт хамгийн багадаа 30 минут дээс тоглож байгаарай. Мөн турникэн дээр 10 секунд зүүгдэх хэрэгтэй бөгөөд өдөрт 6 удаа энэ дасгалыг хийх хэрэгтэй. Дээрээс нь теннис, сагс зэрэг спортоор хичээллэвэл үсрэх шаардлага их гардаг тул өндөр болдог. Бас усанд сэлж, дугуй унаж, гүйж байгаарай.
Б.Оюука
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250