...
...

NASA харь гаригийнхантай холбоо тогтоосноо зарлалаа

     Харь гариг байдаг, байдаггүй тухайд маш эртнээс санал зөрөлдөж эхэлсэн. Тэгвэл харь гариг байдаг гэдгийг албаны эх сурвалж батлан хэлж, дэлхий нийтийг цочирдууллаа. Тодруулбал, "NASA"-гийн хэвлэлийн албаны дарга Триш Чамберсон "Харь гаригийн соёл иргэншлүүд үнэхээр оршиж байдаг. NASA одоогийн байдлаар дөрвөн өөр үндэстэнтэй холбоо харилцаа тогтоогоод байгаа" хэмээлээ. Тус мэдэгдлийн дараагаар дэлхий нийт, сэтгүүлч нар шгүн шоконд ороод байна.

     Өмнө нь энэ талаар "Waterford Whispers News" мэдээлэхэд хэн ч итгээгүй билээ. Түүнээс  яагаад одоо энэ талаар мэдэгдэл хийх болсон тухай асуухад Триш Чамберсон "Харь гарагийнхны тухай маш олон баримтат кино, телевизийн нэвтрүүлэг бий. Иймээс энэ талаар хүмүүс мэддэг л гэж бид бодсон юм" гэсэн байна.

     Тэрээр яриагаа үргэлжлүүлэн "Харь гаригийнхан та бүхэнд мэнд дамжуулсныг уламжилъя. Ер нь харь гарагийн соёл иргэншлийн төлөөлөгчид мянга мянган жилийн турш манай дэлхий дээр айлчилж ирсээр байгаа юм" гэж Чамберсон шоконд орсон сэтгүүлчдэд мэдэгдлээ. "Дэлхийн өнцөг булан бүрд шахуу байдаг эртний цац пирамидууд, аварга том байгууламжуудыг хэн босгосон гэж та нар боддог вэ? Мэдээж тэд. Минийхээр бол бүх юм ойлгомжтой. Харь гаригийнхан гэхдээ дэлхийн хүмүүсийн хийж байгаа үйл хөдлөлийн талаар их гомдол мэдүүлдэг. Хүн төрөлхтөн цөмийн зэвсгийг хэрэглэж байгаад тэд сэтгэл дундуур байна. яагаад гэвэл энэ нь зэрэгцээ ертөнцүүдэд сөргөөр нөлөөлж байдаг юм. Харь гаригийнхан үнэн хэрэгтээ гэм зэмгүй амьтад шүү дээ, тэд зөвхөн байгалийн баялгийг л сонирхдог. Үүнд бид нэг их сэтгэл түгших хэрэггүй" гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Dailynews

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • 100% худал мэдээлэл. NASA-гийн албан ёсны сайт дээр ийм мэдээлэл байхгүй байна лээ. Мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулна уу!? BREAKING NEWS-ийнхан

Онцлох мэдээ