Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “АНУ-ын дараагийн засаг, захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан тус хуралдаанаар Д.Трампын Засгийн газар ажлын эхний 100 хоногт эн тэргүүнд ямар асуудалд анхаарах, мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд АНУ түнш орнуудын итгэлийг хэрхэн олох, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад ирэх 4 жилд эдийн засаг болон хөрөнгө оруулалтын ямар бодлогын санаачилга хэрэгжүүлэх зэргийг хэлэлцжээ.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 18/ “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэлэв.
Тус уулзалтаар “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар хэлэлцжээ.
Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс дэлхийн олон орны зүгээс улс дамнасан эрчим хүчний төсөл, тэр дундаа бүхэл бүтэн бүс нутгийн хэмжээнд цахилгаан дамжуулах шугам байгуулах боломжийг судалж байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийн үеэр төр, засгийн төлөөлөгчид, барилгын болон эрчим хүчний компани, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэж, ийм төслийг амжилттай боловсруулж, санхүүжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын орчин, арга хэмжээний талаар судалж байгаа аж.
Мөн өдрийн үдээс хойш “Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтад оролцож нээлтийн үг хэллээ. Тус уулзалтаар дэлхийн дэд бүтцийн салбар дахь авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-наас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
ӨРөнд баригдсн худалч эр баячуулын дунд суугаад улсыг ингэж хөгжүүлдэг юм гэж залаад.. нөгөөдүүл нь егөөдөөөд.. зарим нь өмхий утаа үнэртэээд байна гээд хамраа дарж дутаагаад л байгаа дүр зураг буугаад байх юм.