1977 онд төрсөн Холливуудын жүжигчин Жессика Честэйн 1998 онд "Шекспир"-ийн Жульеттад тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлж байжээ.
- Кориолан (2011),
- Хоргодох газар (2011)
- Үйлчлэгч (2011)
- Амьдралын мод (2011)
- Хууль үгүй (2012)
- Шөнө дундаас гучин минут (2012)
- Харгис жил (2014)
- Эрхэс хооронд (2014)
- Ангарагийн иргэн (2015)
кинонуудад тоглосон юм. Ингээд Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Та юунаас хамгийн их айдаг вэ?
Хэрвээ би өөртөө хэр хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийхээр тулгавал их зүйлийг судалж сурах шаардлага тулгардаг. Аз туршаагүй бол алдартай болохгүй ч байсан юм бил үү. Аймшигтай санагдах ч урлагаас би ихийг сурсаар байгаа. Төрөл жанраасаа хамаарахгүйгээр бүгд л агуу санагддаг.

Ихэнх жүжигчид өөр бодолтой байж магадгүй юм?
Би муу кинонд тоглосон ч юм уу эсвэл аймшгийн кинонд дүр бүтээсэн байлаа ч өөрийгөө сайн байсан л гэж боддог. Миний хамгийн том айдас бол нэг төрлийн дүрд оноогдох. Би үс нь хүртэл өөр өөр өнгөтэй, тэс ондоо эмэгтэйчүүдийн дүрд, ер нь янз янзын зан ааштай эмэгтэйчүүдийн дүрд тоглохыг хүсдэг.
Жүжигчид өөрсдийнхөө сайн сайхны төлөө хааяа ч гэсэн ажилладаг биз дээ?
Надад юу ч тохиолдлоо гэсэн түүнийг сэтгэл догдлон хүлээж авахыг хүсэхгүй. Би үнэхээр мухар сүсэгтэй.
Яагаад?
Зураг авалт ид дундаа байхад ямар нэгэн магтаал хэлсэн бол би дуртай хүлээн авдаг. Харин сөрөг зүйл хэлбэл “Энэ кино үнэхээр сайн кино болох болно. Бүү ингэж ярь” гэж хэлдэг. Би нисэх маш дуртай, гэхдээ гадуур нь тойрч үзэлгүйгээр онгоцонд суудаггүй. Онгоцны гадна талд хүрч, онгоцны хаалган дээр зогсох дуртай. Ингэхийн тулд авч яваа тээшээ доош нь тавьдаг.
Хэзээ нэгэн цагт онгоцноос үсэрч байсан уу?
Инээдтэй л юм, бодит амьдрал дээр үүнийг хийхийг хүсэхгүй ч шаардлага тулгарвал үсэрнэ дээ.
Харин тоглох гэж байгаа кинонд маань аймшигтай хэсэг байвал тэр нь миний зөвтгөх шалтгаан болдог. Ийм төрлийн кинонуудыг би сонгодог гэсэн үг.
Зарим жүжигчид эрсдэлтэй хэсгийн зураг авалтыг албан хүчээр хийдэг. Жишээ нь Индиана Жонс киноны “Raider of the Lost Ark”-т Харрисон Форд ачааны машинд чирүүлдэг?
“Амьдралын мод” киноны “Barton Springs-ийн усан доор авахуулсан кино зураг авалт хамгийн аймшигтай байсан. Хүн бүр л шумбадаг байх. Харин би тийм ч сайн сэлдэггүй болохоор живэхээс айдаг. Урт даашинз өмссөн намайг амьсгаагаа түгжээд хүйтэн усны гүн рүү оруулсан.
Даараад чадахгүй байсан ч залуус намайг тэврээд усны гүн руу орсон. Би хөвж гарч ирэх гээд байсан тул хөл дээр минь шуудайтай элс тавьсан.
Ачааны машинаар чирүүлэхээс дээр санагдахгүй байх чинь?
Тийм ээ, үнэхээр аймшигтай. Амьсгаа ч авч чадахгүй байсан, нүдээ нээхэд усны ёроолд уруул минь “Надад агаар хэрэгтэй байна” гэж шивнэж байлаа. Тэд ч намайг бушуухан гаргасан.

Тэрринс Малик кинондоо урихад баяртай байсан гэдэгт итгэлтэй байна. Ийм алдар нэртэй, нөлөө бүхий найруулагчтай хамтран ажилласнаар таны каррьер өссөн байх?
Олон кино бүтээгчдийг над шиг л ажилдаа дуртай байдаг гэж боддог. “Энэ шинэ охин хэн билээ” гэтэл нь л тоглох ёстой.
Лос Анжелес хотод “Амьдралын мод” киноны нээлт болоход тэнд ирсэн кино багийнхнаа хараад үнэхээр их бахархсан. Тэрри бизнесийн маш олон найз түншүүдтэй болоод ч тэр үү энд олон хүнийг нэг дор харах ховорхон боломж тохиосон юм.
“Амьдралын мод” кинонд тоглохоос өмнө би зээлийн ч картгүй амьдарч байлаа. Сайн сайхныг өгсөнд баярлалаа, би одоо бол ингэж чадахгүй.
Өмнө нь та ядуу байсан уу?
Мөнгөгүй болох үедээ би “Дөрвөн сарын турш тоглохоор явлаа. Кинондоо бэлдэх хэрэгтэй байна, эсвэл өөр ажилд орлоо” гэж хэлдэг байв. Надад үүнээс өөр ухаалаг зам байгаагүй. Дүр дээрээ ажиллаж байх зуураа зээлээ эргүүлэн төлдөг. Зовлонт замыг туулсан мөчлөг минь энэ.
Энэ байдлаас залхаж өөр ажилд орохыг бодож байсан тохиолдол бий юу?
Миний хувьд урлаг бол үргэлж хамгийн түрүүнд тавигддаг зүйл. Хүн 100 юм уу 1000 доллартай болбол үрж зарцуулахаа л боддог гэдгийг би ойлгосон. Сайхан байшин эсвэл ямар нэг юм худалдаж аваад үрчихнэ. Эсвэл амьдралдаа хэрэглэхээр хадгална.
100 доллараар амьдралаа залгуулж чадаж байвал та илүү тайван байх болно. Мөнгөнөөс илүүтэй зан чанартаа өөрчлөлт хийж, бүтээлч ажлыг сонгох нь чухал.

Та одоо ямар дүрд тоглох вэ? Одоо илүү цалин авч байгаа гэдэгт итгэлтэй байна?
Том компанитай хамтарч ажиллах юм уу том төсөвтэй кинонд тоглохдоо л би зөвхөн мөнгөний талаар боддог. Харин тэд миний давуу талыг олж харахгүйгээр зөвхөн надад төлөх мөнгөнийхөө тухай бодоод байвал утгагүй. “Өө тэр үнэгүй тоглоод өгчихдөг юм” гэж хэлүүлэхийг хэн ч хүсэхгүй биз дээ.
Таны бүтээсэн дүр нэлээн хэдэн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн. Энэ нь хүнд хэцүү жилүүдэд баримталдаг зарчмаасаа ухраагүйг тань нотолж байна. Мэдээж эргэлзэж байсан үе бий л байх?
Шагнал хүртсэн нь мэдээж маш сайхан мөчийг бэлэглэсэн бөгөөд хүмүүс ч хэцүү ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа зээлийн картаар дөрвөн жилийн турш амьдрахад кино маань гараагүй л байв.
Хэцүү байсан ч би 70 нас хүртлээ энэ салбарт баймаар байна. Би урт хугацааны замналтай жүжигчин байхыг хүсч байна.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn