...
...

Ц.Мөнх-Оргил: Гадаад Харилцааны яам бол Монгол Улсын нүүр царай

Гадаад харилцааны яам хаалга солиулах зардалдаа улсын төсвөөс 40 сая төгрөг гаргуулсан тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл энэ тухай Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил тайлбар хийжээ. 

Тэрээр "Нийгмийн сүлжээгээр манай яамны барилга, засвар үйлчилгээний тухай мэдээлэл гарчээ. Энэ тухай тайлбар хийе. 1959 онд ашиглалтанд орсон яамны барилгад засвар хийгдээгүй 10-аад жил болсон.

Зун болсон АСЕМ-ын чуулга уулзалтын төсвийн санхүүжилтээр Төрийн ордны их танхим, Мэдээллийн төв, "Монцамэ" мэдээллийн төвийн тохижилт, манай яамны нүүр хэсгийн гадна тал, зарим өрөөний хаалга солих засвар, баруун талын зогсоолыг сайжруулан засварлахаар төсөвлөгдсөн.

Үүнээс дотоод засварын ажил болох төв корпусын 1-2 давхрын 23 өрөөний хаалга солих ажил хийгдэж амжилгүй үлдсэн байсныг сая хийж дуусгасан.

Үүнийг би дэмжиж тушаал гаргасан.

Гадаад Харилцааны яам бол Монгол Улсын үүд хаалга, нүүр царай. Манайд гадаадын Элчин сайдууд, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна яамны хурлын танхимд олон улсын болон дотоодын хурал зөвлөгөөн завсар чөлөөгүй болдог.

Би шилэн дансны мэдээллийг олон нийтэд ил тод байлгахыг бүрэн дэмждэг.

Энэ утгаараа хаалга сольсон тухай мэдээлэл ч хуулийн дагуу мэдээлэгдсэн. Дутуу судалсан мэдээлэл манай яам, бидний ажлын тухай буруу ойлголт төрүүлэх магадлалтай тул сэтгүүлч та бүхэн хүссэн мэдээллээ бүрэн хэмжээнд авах боломжийг ГХЯ бүрдүүлсэн" хэмээлээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)
  • heruulee bolivol yasan um be? ulaan heruulch humuus baih um. arai uur bvail yasan be. humuusee

  • Гадаадад Судан Элчинд сайд нар Гэж монго урсэн хэрэгтэй хэрэггуй арга хэмжээ зоэиож баахан юм худалдаж авч НОАТ идэддэг Хумуус Байна. Бух худалдаж авалтын 19 Хувийг буцаж Авна. Авгай хуухэддээ цилиндр огно. Гэрийн уйлчлэгч Авна. Бас засвар нэртэй луйвар бна.

  • teriigee medej baigaa n ovoodoo kk

  • Мөнх-Оргил сайд аа, уг гадаад яам тийм байсан юм, одоо бол наад захын жишээ хэлэхэд гадаадад монгол улсаа төлөөлж явах сайд нарын томилгооноос л харахад даргын суудлаасаа буугаад ямар нэгэн албан тушаалд очиж чадаагүй хүмүүсийн амралтын газар болоод удаж байна шүү, мэргэжлийн жинхэнэ дипломатууд байхгүй болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй шүү, олон улсын харилцааны асуудал дээр таныг хувийн жижиг сажиг харилцаанаасаа болж улс төрд гаргадаг тэнэг тэнэг зан гаргахгүй байх гэж итгэж байна, гэхдээ та яаж ч чадна байх

  • TIIMEE . UNEN ZUW UGTEI HUN SHUU

  • iim dur turhiig haraad humuust lav saihan setgegdel turuulehgui ni medeej. tegeheer mongolchuud bol neg tiimerhuu

  • Тун ойлгомжгүй яам харилцаа ч юм уу дотоод яам ч юм уу

  • өөрийнхөө гадаад үзэмжээ сайжруулахаас эхэлбэл ямар вэ

  • Өөрөө өрний тулам ЭмСиЭс-т хэдэн сая долларын өртэй гээ биздээ. Монголыг худалдаж өрөө цайруулахуу аан.

  • МОНГОЛЫН ГАДААД ЯАМ АЛУУРЧИН САЙДТАЙ БАЙНА ГЭДЭГ Л ХАМГИЙН ОЙ ГУТАМ НҮҮР ЦАРАЙ.

  • Odoo l zuv yum hiideg said garj dee

  • http://Cash4Visits.com/ref.php?refId=340470 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд сар болгоны 30-ны өдөр тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна.

  • Хямралын үед хаалга энэ тэрийг тэвчиж болноо доо. Тэрний оронд ажилчидаа дэмжсэн бол хамаагүй дээр.

  • Мөнх-Оргил сайдын зөв. Гадаад хэргийн яам нь гээд хачин юм байвал муухай биз дээ. ажил хэрэг ярьж буй гадаадынхан эхлээд Гадаад хэргийн яамаар л ордог ш дээ

  • Гадаад яам Монголын нүүр царай юм бол Гадаад яамны ажилтан монгол хүний нүүр царай байх юм шүү

  • бүү хуц монгол улсын нүүр царай бол иргэд нь шүү дээ.

Онцлох мэдээ