...
...

В.Путин бол МУУ ХҮН

Оросын холбооны улсын ерөнхийлөгч, дэлхийн алдартай удирдагчдын нэг Владимир Путиныг мэдэхгүй хүн  манай гаригт бараг байхгүй.

Түүнийг зарим нь харгис, дарангуйлагч гэдэг бол зарим нь яг түүн шиг ерөнхийлөгчтэй болохыг мөрөөддөг.

Ер нь бол түүний муу хүн байх тийм ч чухал биш. Улсынхаа иргэдийг хоолтой, ажилтай, улсаа дэлхийг эзэгнэсэн их гүрэн байлгах нь түүний үүрэг. Харин түүнийг тун чиг муу нөхөр байсан тухай салсан эхнэр, хоёр охиных нь ээж Людмила дэлхий нийтэд зарлаж, дуулиантайхан шиг түүнээс салж байлаа.

Алдарт удирдагчийг хэн ч биш байхад ханилж, хоёр хүүхэд төрүүлж өгсөн Людмилагийн Путинтэй өнгөрүүлсэн 30 жилийн амьдралд ямар ч аз жаргал байгаагүй гэдэг.

Гэр орон, үр хүүхэд гээд арын албыг эхнэр хүн ганцаараа үүрэх ёстой хэмээн үздэг Путин түүнийг хайр, халамжаар дутааж, эцэст нь төрхөмдөө буцахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Тэрээр анхны охиноо төрүүлэх хүртлээ гэрийн ажлаа хийж, төрөх рүү автобусаар ганцаараа явж байсан гэдэг. Өрөвдөлтэй ч гэхүү энэ амьдралд Людмила 30 жилийн дараа цэг тавьсан гэхээр түүнийг хэчнээн их тэвчээртэй эмэгтэй болохыг батална.

Харин Путин одоо хүртэл ганц бие.

Оросын уран гимнастикч Алина Кабаеватай хайр сэтгэлийн холбоотой хэмээн нэлээд хэдэн жилийн өмнөөс шуугих болсон ч нотлогдоогүй. Магадгүй энэхүү цуурхалыг ашиглаж Людмилад салах боломж олдсон ч байж мэднэ.

Путин бол муу нөхөр, харин агуу удирдагч.

Жилээс жилд түүний эрх мэдэл өсөж, түүний эрх мэдэл өсөхийн хэрээр дагаад Орос улсын дэлхийд нөлөөлөх хүч ч нэмэгдэж байна. Ямар сайндаа л хүмүүс Дэлхийн улсуудыг “Орос ба бусад” гэж ангилна хэмээн хошигнож байхав дээ.

Манай улстай эрт цагийн ах дүүгийн найрамдалт холбоотой Орос улс өнөө үед нэлээд өөрчлөгджээ.

Хуучны ах дүүгийн харилцаа ч тийм бат бөх байхаа больсон. Мөн манай улсын тухай ямар үзэл бодолтой явдгийг таамаглахад тун хэцүү болсон гэдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд Орос орныг нэг хүн удирдаж байгаатай холбоотой ч байж мэднэ. Харин түүний зургийг ханандаа өлгөдөггүй цор ганц хүн нь Гадаад хэргийн сайд Сергей Лавров гэх юм билээ.

Чухам яагаад зургийг нь ханандаа өлгөдөггүйг мэдэхгүй ч түүний жинхэнэ чанарыг мэддэг ганц хүн ч юм билүү.

Хөөрхий Людмилаг Путинаас салах үед дэлхий нийтээрээ цочирдож, түүний зөв буруу хэмээн шуугицгаасан. Гэвч түүнийг Путины талаар бодит үнэнийг дэлгэсний дараа бүх зүйл өөрчлөгджээ.

Харин тэрээр энэ жил өөрөөсөө 24 насаар дүү залуутай гэрлэж, Путина гэх овгоосоо татгалзжээ.

Дэлхийн агуу удирдагчийн овгоос татгалзаж байна гэхээр тэрээр ямархуу хүнд хүчир амьдрал туулсныг харуулна. Өөрөөсөө зургаан насаар ах залуутай гэрлэж, гучин жилийн амьдралаа улс төрийн тогоонд өнгөрүүлсэн түүний зовлон шаналалыг гагцхүү цаг хугацаа л эдгээх биз ээ.

Тэрээр салсныхаа дараа Путины тухай “Тэр хэзээ ч өрхийн сайн тэргүүн байж чадаагүй, харин охидынхоо боловсролд маш их анхаарсан. Жирэмсэн байхдаа нэг гартаа том охиноо, нөгөө гартаа дүүрэн хүнс хийсэн цүнхээ чирэн зургаа дугаар давхар руу арай ядан гарч байгаа намайг харсан хөршүүд дуу алдан тусалдаг байв. Тэд нэг бус удаа Путинд эхнэр хүүхдэдээ тусалж байх хэрэгтэй гэж сануулсан ч тэрээр гэрийн эзэгтэй өөрөө л гэрийнхээ бүх ажлыг амжуулж байх үүрэгтэй гэж зөрүүдэлдэг нэгэн байсан.

Хоёр дахь охиноо тээж явахдаа эмнэлэгт хэвтэж, цус юүлүүлж байлаа.

Энэ тав хоногт Путин том охиноо гэртээ харсан. Тэгээд охинтойгоо эмнэлэгт эргэж ирэхэд охинд минь аль эрт багадсан хувцсыг нь өмсүүлж, нэлээд турсан байдалтай авчирсан. Гэхдээ охин минь маш их баяртай байсан. Яагаад гэвэл аав нь бүх зүйлийг зөвшөөрч байсан гэнэ.

Тэгээд Путин энэ гэр орны ажил чинь барагдахгүй ямар их юм бэ? гэж гомдоллож байлаа.

Хэрэв тэрээр хүүхдүүдтэйгээ байнга хамт байсан бол бүхнийг зөвшөөрсөөр эрхийн туйлууд болгох байсаан гэж” инээмсэглэн дурсжээ.

Магадгүй гэр орон, эхнэр, хүүхдэдээ анхаарал тавьдаггүй байсан учраас Владимир Путин одоогийн энэ өндөрлөгт ирсэн ч байж мэднэ. Түүнийг зөвхөн гэр бүлийнх нь байдлаас болж МУУ ХҮН гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Гэвч би түүний МУУ ХҮН гэх тодотголуудын зөвхөн нэгийг нь л онцоллоо. Өөр зүйлүүд нь нүдэн дээр илхэн л байдаг шүү дээ.

В.Путин өнөөдөр дэлхийд нэрээ дуурсгасан агуу удирдагч ч гэлээ гэр бүлийнхнийхээ хувьд тийм ч сайнаар дурсагдахгүй гэдэг нь үүгээр харагдаж байна.

Эр хүн гэдэг гэр бүлийн ноён нуруу, түшиг тулгуур байдаг. Харин тэр гэр бүлээ биш улс орноо сонгожээ. Зарим нэг нь Путиныг зөвтгөх л байх. Гэвч түүний агуу амжилт гэр бүлд нь аз жаргалыг биш салалт, хагацлыг авчирчээ. Сонголт таны гарт. Гэхдээ хүний амьдрал богинохон, гэр бүл ганц л олддог билээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (32)
  • Хуцдаг өлөгчин бэ тэнэг гичий

  • Б.Энх-Уянга chi 10 jiliin ohiduud shig setgedeg yumuu daa? Iim yum bichij tsagaa urj uuriinhuu bogino uhaantaaig hend gaihuulah gesen ym ?$$$

  • Bi uy ch helehgyi. Gehdee l Aguu Oros ornii udirdagch .

  • Орос орон тэгээд диваажин болсон юм уу Путинийг засгийн эрхэнд байх хугацаанд Оросын хүн ам 5 саяаар хорогдсон гадаад руу маш их хүн дүрвэсэн Орос оронд амьдрал хүнд байгаа шүү дээ тэгээд болоогүй газар газар руу дайн хийж зэвсэглэлээр л хөөцөлдөж байгаа болохоос ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй

  • Huurhii duu .Ene Putin geed duhaa tsoortol murguj bgaa hvmvvsiig uruvduj bna.Manaih Orostoi vizgvi bolson gee biz dee.Yaagaad Orost yadahdaa amraltaa unguruuhgvi bgaa wm be?Singapur,Saudyn arab,Dubai,europ,ANU iin vizend oocherlood l.Yaagaad gevel tend hvmvvs hvn shig amidardag.Orost 7 honovol huvtsas ch vgvi mungu ch vgvi mongoldoo gazardana daa.buriad tuva,halimag,baigal nuuraa deeremdvvlchiheed ene tambovyn mafiin gishvvniig magtaad bdag dvvrchihsen orost surguuli shig wm tugssun shagchin baagiinuud

  • Тагнуулч хүн хүйтэн сэтгэлтэй халуун цустай байдаг гэдэг дээ Путин тийм л хүн байх

  • хоёр герман нэгдэж берлины хана нурахад Зүүн германд байсан элчин сайдын яам руу герман залуучууд дайран орохыг завдахад Путин энэ байшин бол ЗХУ-ын нутаг харин би Оросын офицер хүн гээд макаров буугаа гаргаж энэ буу 12 сумтай хэрэв оросын нутагт дайран орвол та нарт 11 сумы нь зориулж үлдсэн 1-ийг өөртөө зориулна гээд элчингийн үүдэнд зогсоход бөөгнөрөн ирсэн залуучууд юу ч дуугаралгүй таран явсан гэдэг

  • Bi emegtei hyn gehdee yamarch baisan Putinii tald baina,,,huviin jijig shajig amdralaa geed gertee suusan bol Oros oron sonoh baisan,,,ynen teneg emegtei baijee, ,,,,Putinii hycheer zovhon oros geltgui delhiin ayultai bolood baigaa asuudluud , nyyrlej boloh ayuluud holuur ongorch baigaa,,,Busad ornuudiin udirdagchidiig haraad baival byr ayuld oroh bailaa delhii.

  • МУУ-г нь нотлох нотолгоо нь ердөө л энэ үү. Гэр бүлдээ тэр тусмаа хүүхдүүддээ их л хайртай байсан нь эхнэрийн нь ярианаас харагдлаа шүү дээ. Эхнэр нь харин 24 насаар дүү хүнтэй түрүүлээд л суучихсан бна. Тэр залуутайгаа өмнө нь холбоотой ч бсан юм билүү. Улс орныхоо төлөө манай СҮХ жанжин гэрээ зараад зардал хийгээд Орос руу гарч байсан, тэгэхээр бас л МУУ хүн болох уу.

  • Хувийн амьдралаа эхнэртээ даатгаж улс орныхоо төлөө зүтгэж буй нь манай улс төрчдөөс эрс ялгаатай юм. Монголын эрх мэдэлтнүүд эхний ээлжинд би, манай гэр бүл, хамаатан садан аман дээрээ улс орны эрх ашиг ажил дээрээ гадаадад тансаглах...

  • Ene hun tom gurnii aguu udirdagch . Uynd n gomdolohob bolobsfoltoi saihan ohid yugaar ch dutaagui amidral harin ch golomt zalgah huu turuuleh baisan yumbish uu ter abvai4

  • Нэг л ялгаа байна.Путин бол эхнэр хүүхдээ мартан мартан эх орныхоо төлөө зүтгэдэг байхад манай дээр гарсан малнууд эх орноо мартан мартан эхнэр хүүхдээ, өөрийгөө бодон бодон луйвар хийдэг.1ОО хүрэхгүй луйварчид 2О гаруй жилийн дотор энэ монгол орныг самарч дуусгаж байна.Тэнэгүүдийг тэнэгүүд л удирдана гэж яасан үнэн байсаа ба.

  • Manai elbegee aguu udirdagch mongoltoigoo hamt delhiig udirdaad baigaa um bishuu jiliin 365 hongiin 65 udur l mongoldoo baih bnda tuund ochiogui gazar gej afirkiin shirengen dund amidradag omoguudoos avhuulaad haagdmal ertuntstei hoid solongos kuba zereg ulsad ochiod delhiin nomer neg hun bolson putin harin joohon ulsad ochison um bna manai Elbegee aguu udirdagch

  • Пүтинээс салж залуу хүүхэдтэй садарласан эмийн зөв гэх гээд байнауу? сэтгүүлч гуай? 100г хэдэн удаа хөнтрөөд хэдэн цаг болж бна? өөрөө?

  • negent l ih zuiliin hoinoos ergej butsaltgui yavj baigaa bol dutuu orhij bolohgui shuudee Putinii zuv

  • putin bol jinhene badass. Angli heltei geh gulugnuud ene ugiin utgiig medhuu. Hervee lalriin USA-g sul tavibal ted delhiig niiteer ni huchindeh bolno shuu. harin ch ali neg burhan ni uuniig olj haraad PUTIN geh aguu huniig orost ilgeesen yum daa. PUTIN tanii yaruu aldar mandan badrag. harin uher mongol USA-gee dagaad muhvul taarna,

  • Эх орон ганц эхнэр болох хүүхнүүд дэлхийгээр дүүрэн байна даа. Эх орноо сонгосон энэ хүний сонголт бол үнэхээр агуу...

  • путин байхгүй бол энэ авгайг хэн мэдлээ дээ харин ч путины хүчээр өлсөж даарах орон суугүй гэх зовлогүй явж залуу нөхөр авсан вм биш үү

  • "Гэхдээ хүний амьдрал богинохон, гэр бүл ганц л олддог билээ." гэсэн байна??? Харин ч олон олдох мэдэх юм шүү??? ЭХ ОРОН Л ХАРИН ГАНЦ Л ОЛДОХ БАЙХ. МАГАДАГҮЙ ЦАГААЧ НӨХДӨД БОЛ БҮР БОЛОМЖГҮЙ Ч ЮМ БИЛҮҮ???

  • ex oron ard tumnii tuluu ajiliin tuluu ar geriin ajilaa zoliosolj zutgex n muu zuil bishee ex oron taivan togtvortoi bval xuuxduud n amgalan aj turnu gedgiig oilgoson xun

  • Орос их орныхоо төлөө м бүх насаа зориулна гэсэн эх оронч хүн , сайн эцэг учир охидынхаа боловсролд анхаарч ээ муу хүн биш байхаа

  • Социализмыг байгуулах гэж онолдож явсан он жилүүдээс салаад америкийн ардчиллыг Монголдоо нутагшуулах гэж бид дахин тэнэгтлээ. Нэг онолоо нөгөөгөөр солих гэж бид тэмцээгүй ээ. Зүгээр л Монголчууд бүгд эх орондоо эрх чөлөөтэй, аз жаргалтай,хангалттай сайхан амьдрах гэж дэмжсэн юм. Элбэгдоржийг асар үнэтэй 10 жилийн америк сургуультай болгох гэж бид ардчилал гэж орилоогүй ээ. Ардын хүүхдүүд тийм сургуульд суралцдаг болгох гэж бид ардчилал гэж орилцгоосон юм. Ардаа талцуулан ангилан хуваах гэж бид ардчилалыг дэмжээгүй ээ. Артай ,өвөртэй нь бүгдийг нь Төрийнхөө эвээлд багтаадаг байлгах гэж бид ардчилал гэж чалчсан юмаа.Аль ч нийгмийн үед амьдралгүй адгийн хогийн шааруудыг ажилтай амьдралтай болгох гэж бид ардчиллыг монголд цогцлоогоогүй ээ. Ардын хүүхдүүд оюун ухааныхаа шалгуураар төрдөө зүтгэдэг байхыг бид хүснэм. 0 мин

  • Энэ сэтгүүлч хаанаас юү олоод бичсэн юм дээ зайлуул.Хүнийг муу сайн гэж тодорхойлох ийм амархан байсан юм уу зайлуул.

  • Агуу ард түмэн жинхэнэ удирдагчийг төрүүлдэг. Монгол улс төрчдийн арай дөнгүүр хэсэг нь орос школтой нөхдүүд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй.

  • Путин агуу удирдагч учраас гэр орны ажлыг халамжаа хойш тавьж, зөвхөн орос орны төлөө зүтэгжээ. Тэгээд ч тагнуулын ажилтан гэртээ эргэлдээд хоргодоод байх албагүй. Эр нөхөр мөнгөө эхнэртээ өгнө, өөрөө ажлаа Орос орноо бодохоос яах вэ. Тэр авгай Путины хүчээр нөлөөгөөр түүнийг муу хэлж бас нэг орос авгай гэдгээ харуулжээ.Мундаг хүн хажуудахдаа муу хэлүүлсэн ч түүнийг олонд таниулах юм даа.

  • Социализмыг байгуулах гэж онолдож явсан он жилүүдээс салаад америкийн ардчиллыг Монголдоо нутагшуулах гэж бид дахин тэнэгтлээ. Нэг онолоо нөгөөгөөр солих гэж бид тэмцээгүй ээ. Зүгээр л Монголчууд бүгд эх орондоо эрх чөлөөтэй, аз жаргалтай,хангалттай сайхан амьдрах гэж дэмжсэн юм. Элбэгдоржийг асар үнэтэй 10 жилийн америк сургуультай болгох гэж бид ардчилал гэж орилоогүй ээ. Ардын хүүхдүүд тийм сургуульд суралцдаг болгох гэж бид ардчилал гэж орилцгоосон юм. Ардаа талцуулан ангилан хуваах гэж бид ардчилалыг дэмжээгүй ээ. Артай ,өвөртэй нь бүгдийг нь Төрийнхөө эвээлд багтаадаг байлгах гэж бид ардчилал гэж чалчсан юмаа.Аль ч нийгмийн үед амьдралгүй адгийн хогийн шааруудыг ажилтай амьдралтай болгох гэж бид ардчиллыг монголд цогцлоогоогүй ээ. Ардын хүүхдүүд оюун ухааныхаа шалгуураар төрдөө зүтгэдэг байхыг бид хүснэм.

  • putin shig udirdagch mongoliig udirdval nasaar n erunhiilugch bolgoson ch yahav. tiim uu.

  • arhi uugaad zugaalaad alga boldog mongol muu nohruudiig bodvol yostoi hun shuu jinehen er hun. ulsaa avaad yavj baina ter avgaid mongo l baival boloo yum bishuu.

  • Эх орон ганц удаа олдоно, харин эхнэр бол дахин олдоноо.

  • Охидынхоо боловсролд их анхаарсан гэхээр сайн аав гэж хэлж болно. Харин ханийн хувьд уучилж болох л зүйл шүү дээ.

  • putin bol hair setgel hubiin amidralaasa iluu oros oronoo bodson aguu udirdagch

  • гэртээ эргэдэж хоолоо хийсэн хорвоогийн нэг тоостой амьдрсан нь дээр үү, дэлхийн бүх хүн мэдэж айж хүндэлдэг хүнээр гуйлгаж дурлуулаж хааяа загнаж аашилж явсан нь дээрүү. Хэрэв путины энхэр байгаагүй бол сая сая орос авгай нарын нэг байх байлаа. Чадсан учраас бас муулаж болноо.

Онцлох мэдээ