Монгол Улсын баялаг хараа хяналтгүйгээр гадаад руу урсаж байгаа эмгэнэлтэй цаг үеийн тухай бид их ярьдаг. Тэгвэл Монголын баялгийг амин хувьдаа ашиглаж, завшаантайгаар баяжиж байгаа гэгдэх цөөн эрхмүүдийн нэг нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэж хэлж болно. Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Дэлгэрсайхан махны наймаагаар бизнесээ эхлүүлсэн боловч өдгөө түүнээсээ Монголын баялгаар наймаа панз үсэргэдэг их гарын бизнесмэн болж чаджээ.
Б.Дэлгэрсайхан хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулснаар түүний тэрбумтан болох замнал шуударсан. Өөрөөр хэлбэл, Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий орд газрыг хятадуудтай хамт хоосолсноор тэр хөрөнгөжих замаа засч чадсан байна. Ингэж зөөхийн тулд түүний компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хувийн хэвшлийнхнээс анх удаа өөрийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж иржээ.
Ингээд вагон вагоноор нь Монголын баялгийг Хятад руу зөөж, Б.Дэлгэрсайханы халаасанд үлэмж их ашиг сул асгарч байв.
Харин Монгол Улсад үүнээс хэр ашиг орлого орж ирсэн бол гэдэг эргэлзээ төрүүлдэг. Хөрөнгө чинээгээрээ толгой баячуудтай энэ зэрэгцэх болсон Б.Дэлгэрсайхан хэдхэн жилийн дотор Монголын төмрийн хүдрийн гол ордыг цөлмөхдөө улсад багахан хувийн татвар төлсөн гэдэг. Энэ их баялгийг боловсруулаагүй чигээр нь гаргаж, үр дүнд нь нэгхэн хүн хэмжээ хязгааргүй баяжсан нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийн илэрхийлэл юм.
Хэрвээ дотооддоо боловсруулж, эсвэл нэг хүний ашиг завшаан болгоогүй бол тэрхүү вагон вагоноор ачигдсан төмрийн хүдэр МОНГОЛД ХЭДИЙ ХЭРИЙН ҮНЭ ЦЭНЭ бий болох байсныг хэн ч тааварлах аргагүй.
Түүнийг татвараас зайлсхийж, гадаадын оффшор бүсэд мөнгөө хадгалдаг гэх мэдээлэл ч байнга гардаг. Үнэхээр ч Монголын оффшор данс эзэмшдэг гэж зарлагдсан 49 хүний дотор мань Б.Дэлгэрсайханы нэр тодоор дурайн гарч ирсэн нь дээрх хардлагыг батлах шиг үйл явдал болсон юм.
Тиймд түүний оффшор дахь хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох, татвараас нуун дарагдуулсан эсэхийг нотлох, гэмт үйлдэл, бохир улс төр, авлига хээл хахуультай холбоотой эсэхийг Монголын төр олж тогтоох учиртай. Ер нь мөнгөө нуух, гадаадад байршуулах улстөрчдийн сонирхлын ард маш том гэмт үйлдэл, бохир улс төр, авлига, хээл хахууль нуугдаж байдаг жамтай. Тиймээс улс орнууд өөрийн орны улстөрчдийн гадаадад байршуулсан, худалдаж авсан, бий болгосон хөрөнгийн араас мөрдөн шалгаж, илрүүлэхээр чармайх болсон. Харин Монголын төр Б.Дэлгэрсайханы хөрөнгийн хойноос нэхэн мөшгих эсэх нь тодорхойгүй байна. Өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болж, эрх мэдэлтэй болсон учраас энэ нь бүр ч боломжгүй болсон байх талтай. Бизнесийнхэн хуулиар хориогүй бол гадаад орлогоо оффшорт байрлуулж болдог. Харин Б.Дэлгэрсайханы хувьд нэгэнт төрийн өндөр албан тушаалтан болсон тул гадаадад нууц данстай байх эрхгүйгээс гадна татвараас зугтсан, нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн байвал хариуцлага хүлээх ёстой. гэж олон нийтийн зүгээс дургүйцэн хардаж байна.

Д.Ирээдүй
Breakingnews.mn
Энэ этгээд Монголын баялагийг хууль бусаар гадаадад гаргаж хөлжсөнөөс гадна төрөөс төрсөн тэрбумтан луйварчидтай хуйвалдаж оффшорт тэдний хууль бус асар их хэмжээний мөнгийг хадгалж байж болзошгүй тухай гадаадын зарим хэвлэлд дурьдсан байдгийг манай хууль хяналтынхан эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.........
1
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК -ЧИНЬ БАЯРЦОГТИЙН КОМПАНИ ГЭДГИЙГ БҮГД Л МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
энэ хүн хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. хүмүүсийн хийдэггийг бизнес ухаанаар хийж өдий өндөртлөгт гарсан. битгий туйлшир монголчууд нэгнийгээ дээ гарахаар хормойноос нь зулгаадаг нохой шиг хүмүүс
Hujaa Bayrtsogt ene 2 1 ofshore danstai. Uuliig l hedhen honogt nuraaj zoodog bsn hulgaich.
Ulsiin bayalgiig ingej hanj boldig yumuu.tegsh niitiin umch uasan be. Busad shufarga humuusees ajilsag humuusees ichij zovdiggui.1 l ih mundag humuus carailaad bdg.yadaj ajilsag hunii derhed daruu bai gej helie.shalhag heregtei Dornigovi chuudiig mjnguur huurah aa zogsoo.
за хө манайхан чинь нэг туйлширхаараа зүг чиг, зогсох газраа мэдэхгүй ам дамжуулж сонсоноо үзсэн харсан мэддэг юм шиг ярьж бичээд л явж өгөх юм даа....... Миний бодлоор бол төр, төсвийн мөнгөнөөс хулгайлаад хөлжиж баяжаад оффшордсон бол төр хариуцлагаа хатуу хүртээх хэрэгтэй. Гэтэл энэ хүн чинь харин ч өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр хийж бүтээсэн бахархам ажилтай, сайхан бүтээлч хамт олонтой мундаг менежер юм биш үү. Атаархаж харлуулж харахдаа биш өдий залуу насандаа ийм их бүтээн байгуулалт хийснийг нь чадвал адилхан хийгээд л..... ядвал дагаж дуйрайгаад......л өөрөө зөв үзэл бодолтой хүн болж юмыг эерэг өнцгөөс нь харж бахархаж амьдарцгаая л даа......
BUZAR HYMYYS HEZEE NEGEN ZAGT SHIITGELEE HYRTDEG GENELEE,,,,harin yaj gedgiig tenger burhan medej dee,,, Ternees bish mongoliin tord baigaa hymyys bie biee hamgaalaad l yavaa shdee...
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
төмрийн хүдрийг яагаад Энэтхэг улс шиг гадагшаа экспортлохыг хориглож болдоггүй юм болоо. монголд ирээдүйд хэрэгтэй чухлаас чухал эрдэс дээ харамсалтай юм дахиж ургах биш.
xen shalgax geed baiga yum bee......bitii zuudel.......ta nar yadaj boslogo gargaj eserguchej chadgui baij....xoxi chin......yaduu yabgui yuu........baas xurchixlee........
Olon mongol ailiig tejeej baigaa buyantai xun
Gants shudargaar tatvar tulj baigaa mundag xuniig bitgii xarluul. Prokuroriin deeremchid ix xilmegduulsen dee
ТА НАРЫН ЦУВДАА ИДЭЖ ШУГАМЫН АВТОБУСАНД СУУЖ БАЙГАА ЧИНЬ ҮНЭХЭЭР ТАНСАГ БАЙНА ШҮҮ ӨВС ЗУЛГААЖ 2 ЗЭЭРДЭЭРЭЭ МААЖИГНАХ ЁСТОЙ ШҮҮ ГЭЖЭЭДЭЭ
iimerxuu luivarchdiig shalgaj mongoloos min luivardaj avsan xorongiin xuraaj ene olon yduuchuuddaa baishin barij ogz buyn bolooz
хойд насандаа хонин гүрвэл болж төрөх бий вий
Манай хууль хяналтын байгууллагуудын хяналт шалгалт нь ядарсан ажилчин ангитай хууль ярьж хуулийн дагуу ширүүн тэмцэж арга хэмжээ авдаг,чаддаг зүйл нь тэр,төрийн өндөр албан тушаалтанд хууль үйлчилдэггүй хэвээр,хууль үйлчилсэн ч яаж ийгээд хэдэн сар сайндаа шоронд 1 жил болоод л батлан даалт эрүүл мэндийн шалтгаанаар заавал суллагдсан байдаг болж,энэ бүхний цаана нөгөө шудрага шүүх шүүхчдийн өндөр цалин хангаж,төр ард түмэндээ өргөсөн тангараг хаана байн аа? АРД ОЛОН ЧИНЬ ТЭНЭГ УЛСУУД БИШ ҮҮ? ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ШҮҮХ ШУДАРГАА ШҮҮХ БОЛНОО.
Манай хууль хяналтын байгууллагуудын хяналт шалгалт нь ядарсан ажилчин ангитай хууль ярьж хуулийн дагуу ширүүн тэмцэж арга хэмжээ авдаг,чаддаг зүйл нь тэр,төрийн өндөр албан тушаалтанд хууль үйлчилдэггүй хэвээр,хууль үйлчилсэн ч яаж ийгээд хэдэн сар сайндаа шоронд 1 жил болоод л батлан даалт эрүүл мэндийн шалтгаанаар заавал суллагдсан байдаг болж,энэ бүхний цаана нөгөө шудрага шүүх шүүхчдийн өндөр цалин хангаж,төр ард түмэндээ өргөсөн тангараг хаана байн аа? АРД ОЛОН ЧИНЬ ТЭНЭГ УЛСУУД БИШ ҮҮ? ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ШҮҮХ ШУДАРГАА ШҮҮХ БОЛНОО.
Манай хууль хяналтын байгууллагуудын хяналт шалгалт нь ядарсан ажилчин ангитай хууль ярьж хуулийн дагуу ширүүн тэмцэж арга хэмжээ авдаг,чаддаг зүйл нь тэр,төрийн өндөр албан тушаалтанд хууль үйлчилдэггүй хэвээр,хууль үйлчилсэн ч яаж ийгээд хэдэн сар сайндаа шоронд 1 жил болоод л батлан даалт эрүүл мэндийн шалтгаанаар заавал суллагдсан байдаг болж,энэ бүхний цаана нөгөө шудрага шүүх шүүхчдийн өндөр цалин хангаж,төр ард түмэндээ өргөсөн тангараг хаана байн аа? АРД ОЛОН ЧИНЬ ТЭНЭГ УЛСУУД БИШ ҮҮ? ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ШҮҮХ ШУДАРГАА ШҮҮХ БОЛНОО.
Энэ нөхөр чинь цагдаагаас төрсөн тэрбумтан юм аа даа Яаж ямар орлого эх үүсвэрээс ингэж баяжиж намаа угжих мөнгөтэй боловоо гэдгийг шалгаарай
энэ элийрэл хэзээ нэгэн цагт заавал дуусна...
Эхлээд хөрөнгөө оруулж ирэх, ногдох ёстой татвараа төлөхийг шаард, Эс тэгвээс хураан авч буудах алах ял өгье өө
mundag mordon baitsaagch b.a daa
Nogoo 10 avgaitai suuliinhee avgaud 3 terbumaar zausand house avch ogdog melhiin bogs shig arzausan har yum mon bna shdee. Putin shig eronhiilogch heregtei. Manaid daanch tium hun alga. Hedhen nohduudeet darluulaad suuj baihiin bmal daa
МАН, АН 2 намд мөнгөтэй хүн л хэрэгтэй. Тэд УИХ-д суух эрхтэй болдог нь олны өмнө ил байгаа шүү дээ. Хэдэн компаний эзэд УИХ-д сууж л байг. Сонгуульд болон Намд мөнгө хэрэгтэй шүү дээ.
Ene odoo yu be, neg muu murden baitsaagch , ulsad hir tatvar telsen yum, sain shalgah heregtei,iim yumnuud terbumaar ny hayaj garch irdeg biz, ulsiin baylag zaraj bayjaad maniig daapaalj suuh ny estoi ineedtei hereg ,hen baisan yum ene urd tsagt
Olj togtooh l shaardlagtai daa
Хууль хяналтынхны мохоо байдаг нь өөрсдөө авилга хахуульд идэгдсэн байдаг учраас өнөөдөр 49 оффершт данстангууд, маргааш бүр нэмэгдээд эх орноо өлхөн зарчих хүмүүсийн эгнээг нэмэгдүүлж байгаа нь харамсалтай.