...
...

8-р сарын 12-ны өдөр манай тамирчид

Маргааш буюу 8 сарын 12-ны өдөр манай тамирчид:

Жудо:

Өглөө 10:00 цагт буюу Монголын цагаар 22:00 цагт эрэгтэй жудо бөхийн +100 кг жинд манай Б. Тэмүүлэн маань Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй барилдана. Тэрээр 30 настай, 2013 онд Рио хотод болсон дэлхийн аваргад 17-р байранд шалгарч байжээ.

Усан сэлэлт:

Өдөр 13:11 цагт (Монголын цагаар 8-р сарын 13-ны 01:11 цагаас) эмэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн уралдаанд Б. Есүй маань уралдана

Бокс:

Орой 18:00 цагт ( Монголын цагаар 8-р сарын 13-ны өглөө 06:00 цагт) боксын 60 кг жинд манай Д. Отгондалай маань 1/4шигшээ буюу хүрэл медалийн төлөө тулаанд Алжирын боксчин Реда Бенбазиз-тай тулалдана. Тэрээр 22 настай бөгөөд эхний тойрогт Египетийн боксчинг, дараагийн тойрогт Оросын боксчинг тус тус 3:0 харьцаатай ялж гарч ирсэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ