Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдоод байсан УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүх ОХУ-аар дамжин гадаад руу гарчээ.
А.Гансүх нь яллагдагчаар татагдаж тогтоол сонссон ч хилийн хоригтой байхдаа гадаад руу оргон зугтсан хэмээн мэдээлэл түгээд байгаа. Тэрээр зургаадугаар сарын 16-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан аж.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “2016 оны сонгуультай холбоотойгоор гадаадаас туршлага судлуулахаар явуулах хүсэлт УИХ-ын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнаас Улсын ерөнхий прокурорт ирсний дагуу хилийн хоригийг нь түр хугацаагаар цуцалж явуулсан байна лээ. Энэ сарын 7-нд буцаж ирэхээ мэдэгдсэн. Сонгуулиар далимдуулж үнэхээр оргон зайлсан, хугацаандаа эх орондоо ирэхгүй бол Интерполд хандан эрэн сурвалжлуулж, баривчлах арга хэмжээ авна” гэж "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ.
Харин А.Гансүх өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр:
"Хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. "Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ" гэх мэтээр... Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израйль улс руу очих ёстой. Ер нь 2016.1.1-ээс хойш би Японд 2 удаа, БНСУ-д 2 удаа, АНУ-д 2 удаа албан ажлаар зорчсон. Тухай бүр хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээд явдаг. Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Энэ долоо хоногт багтаж Монголд очно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй" гэсэн байна.
А.Гансүхийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа зэрэг хүмүүстэй хамтран, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, гадаадаар дамжуулан угаасан хэрэгт буруутгаж байгаа билээ.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Jenko jenko l gehiin jinhene hulgaichuud n odoo 5 tolgoig avah gej bn harj l bgrai
xam hergud hamtda l shiitgdne esvel hamtda tsagaadna.neg n daadag ue ongroo bizde.nogo gansukh harin gantsara herge dagad garlada
Женкогийн өмнөөс хэрэг хүлээж өөртөө гай тариваа, Цаад нөхөр чинь өөрт нь хавьтсан ойртсоноо хэрэг төвөгт оруулж байгааг сайн санаарай. Тэгэхдээ чи ирсэн нь дээр
шудрага бүхнийг ялнаа наад муусайнууд яаяаа яаж ч чадахгүй ээ
Ene Gansukh ih uudgui nuhur bga yum Zam teevriin said bhdaa uuruu hend ch helelgui, ter tusmaa Gadaad hariltsaanii yam, Elchin saidiin yamand medegdelgui Moskvad ochood tumuur zamiin ulsuudtai uulzchihaad daraa tanai Moskvad ESYamniihan tossongui8 uulzaltand oroltssongui gej tend zugeer ajlaa hiij bsn huniig Bold saidad udaa daraa shaj bj arga hemjee avhuulj bsn nuhur bga yum ugaasaa shudarga bus nuhur.
Buruutai l bol hergee shudargaar huleeh heregtei sh dee. Er ni Jenko terguutei eruugiin bulegleliig huuli hyanal;tiinhan uchrig ni oloh ni zuv duu Hudlaa jujig tavij bh shaardlagagui.
Зугтаарай.
Ene hetruuleg heregledeg humuus boliosoi.. Yls niigemd heregtei baih estoi hunii neg gej boddog.. Amjilt husie!
Mundag hyn baina shdee, ,,,zugtaad yavah hyn ih baigaa shyy,,,