...
...

Г.Уянга: Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байгаа зүйл огт биш

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.05.11/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын оруулсан саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнтэй холбогдуулан тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Иргэнийхээ хувиар бус Улсын Их Хурлын гишүүний хувиар асуудлыг тавьсан гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн Улсын Их Хурлын гишүүнийхээ хувиар асуудлыг тавих хангалттай үндэслэл бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Улсын Их Хурлын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хоёрдугаарт, Цэц Улсын Их Хурлын хүсэлтээр маргаан хянан шийдвэрлэхдээ дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гэж заасан. Иймээс Улсын Их Хурлаас энэ асуудлыг Цэцэд тавиулахаар хандаж, хуулийн дагуу оруулсан. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байгаа зүйл огт биш. Энэ процесс нь Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдгийг тодруулж өгөх асуудлаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Цэцэд хандана уу гэсэн хүсэлт юм. Гэвч Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэх нь нээлттэй үлдэж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцүүлэхийг шаардана гэлээ. Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ