...
...

О.Баасанхүү: Зарим нь мөнгө тараах хүмүүсийнхээ нэрсийг бариад явж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг МАХН-аас гарсантай  холбогдуулан мэдээлэл хийлээ.

-Энэ долоо хоногт улс төрийн амьдралд халуун гэж болох, шившигтэй ч гэж болохоор үйл явдал боллоо. Хамгийн харамсалтай нь МАНАН амилав. Урьд шөнө мажоритар нэртэй мөнгөний сонгуулийн хууль баталлаа. АН Засгийн газрыг огцруулах зорилго агуулж санаатайгаар "Шударга ёс" эвслийн бүлгийг тараасан. МАХН-д байсан өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ч.Улаан гишүүн УИХ-д байж болох албан тушаал бүхэнд очсон хэрнээ МАХН-аас гарсанд хувьдаа харамсаж байна. Д.Тэрбишдагва даргын намаас гарсан шалтгааныг би хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө жагсаалтын хуулийг баталсан хүн шүү дээ. УИХ-ын гишүүн болох нь чухал биш улс орондоо юу хийх вэ гэдэг нь чухал. МАН, АН-ынхан УИХ-ын гишүүн болохын төлөө мөнгөний сонгууль руу орлоо. Өчигдөр мөнгөтэй гишүүд баяраа тэмдэглэсэн. Зарим нь тойрог дээрээ очиж мөнгө тараах хүмүүсийнхээ нэрсийг бариад явж байна. Тарааж буй 100 мянган төгрөгийг нь аваад сонголтоо өөрөөр хийх хэрэгтэй. Энэ удаагийн оролдлого МАН, АН-ын хамгийн сүүлийн гэрэл нь боллоо гэж хэлмээр байна" гэлээ.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ