...
...

МАХН-ынхан Г.Бямбасүрэнд итгэл хүлээлгэж байна

Улс төрд үнэлэгдсэн боловсон хүчин

Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэгсэн.  Нас гэдэг зүгээр ч нэг тоо биш. Дөчин насанд сурч боловсорсон эрдэм, мэдлэг туршлага болон хуримтлагдаж, үзэж харсан бүхэн эзэн биеийнхээ билэг оюуныг нээн, бие хүн болгон төлөвшүүлдэг. Энэ насанд  залуу насны  хий арилдаг. Энэ насанд амьдралыг бодитоор харж дүгнэдэг болдог. Тиймдээ ч  эдийн засаг, нийгэм, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон орон,  “Ерөнхийлөгчийн сонгууль”-д нэр дэвших насыг 45 наснаас дээш заадаг нь учиртай.

Улс төрд 50 нас үнэлэгдэнэ. 60 нас хүндлэгдэнэ. Энэ л насанд олон улс төрчид, олон орны ерөнхийлөгчид “улс орныг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд шинэ шинэ эргэлт авч ирах хүчирхэг бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн байдаг.

Өнөөдөр Монголын улс төрийн амьдралд  салж нийлсэн, төрхөмдөө буцсан, ичих нүүрээ барсан олон үйл явдал болж байна. Энэ явдал МАХН-ыг ч тойрсонгүй. Энэ намын тулгын чулууг тавилцаж, үүсгэн байгуулалцаж, өгсөж уруудах, өөрчлөгдөж, шинэчлэгдэх, үйл ажиллагааны цар хүрээгээ нэмж, олон гишүүд дэмжигчидтэй болох тэр бүх л үйл явцад гар бие оролцон явсан олон хүн бууриа сахин үлдэж байна. Тэдний нэг нь МАХН-ын Нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн. Энэ хүн бол МАХН хэмээх энэ өнөр өтгөн их айлыг дээвэрлэж, тулж байгаа гол багануудын нэг нь билээ. Намынхан түүнд итгэл хүлээлгэжээ. 2016 оны сонгуульд нийслэлд нэр дэвших шилдэг залуусыг ахалж орохыг, энэ ажлыг зохион байгуулахыг түүнд даалгажээ. Хамтраад ажиллахад тулхтай, түшигтэй, туршлага нь энэ хүндтэй хариуцлагыг дагуулсан бололтой.

Г.Бямбасүрэн гэхээр “Автобус III” санаад орно. Ганцхан чиглэлд арван автобус чадан ядан гаргаж, 100 хүрэхгүй ажиллагсадтай хэрнээ цалин мөнгөө тавьж чадахаа байсан ТӨҮГ-ын даргаар ирсэн  Г.Бямбасүрэн эхлээд техникийн шинэчлэл хийн үйл ажиллагааны хүрээгээ тэлж. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьжээ. Харахад ноорхой ч гэсэн 3,6 га газар эзэмшдэг “Автобус III”,  газрын дамчдын хараа булаасан сайхан газар. Хувьчлах нэрээр хотын “А” зэрэглэлийн бүсэд орших аж ахуй нэгжийг  залгихаар амаа ангайсан бэрдүүд бие биенээсээ өрсөн. Үйл ажиллагааг нь хэзээ ч сэхэхээргүй доройтсон. Парк шинэчлэл хийнэ гэхэд хэтэрхий хөрөнгө мөнгө шаардлагатай, он дамжсан өрөнд баригдсан зэрэг бараан мэдээлэл олон нийтэд түлхүү хүргэж, амыг нь барих гэж шамдаж байх тэр л үед Г.Бямбасүрэн даргаар иржээ. Хойд эхийн хатуухан гар үзвэл нүд анихад ойрхон байсан “Автобус III” хэдэн сарын дараа сэхэх шинжиндээ орж, үйл ажиллагаа нь идэвхжиж эхлэв. Хэдхэн буудал газар яваад эвдэрч, тус болохоосоо илүүтэй лай болдог хэдэн хуучин автобуснууд. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмжтэй, шинэ, орчин үеийн автобусаар цус сэлбэж эхлэв.  Тэр үед С.Баяр Монгол улсын Ерөнхий сайд байв.

Автобус ирэхийг хүлээн, эврээ хүлээсэн тэмээ шиг нүдээ ширгээн зогсох хотын иргэдийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Бямбасүрэн оруулж танилцуулав. Асуудал нааштайгаар шийдэгдэж. 500 шинэ автобум орж ирснээр нийслэлийн иргэд явгарах асуудлаас аврагдаж байлаа.   

Одоо “Автобус III” 410 гаруй ажиллагсадтай, нийтийн тээврийн хамгийн ачаалалтай голлох 5 чиглэлд 71 автобус өдөр бүр үйлчилгээнд гарган. Нийслэлийн тээврийн үйлчилгээний ачааны хүндийг үүрч. Ашиг орлоготой ажиллаж байна. Өглөө оройдоо шоргоолжны үүр шиг бужигнах нийслэлчүүдийн ажил амьдралыг тасалдахгүй залгуулж, нийтийн тээврийн үйлчилгээнд хэт өндөр биш үнийн тариф удаан хугацаанд барьж тогтоон үйлчлэхэд зонхилох үүргийг гүйцэтгэж байгаа нь Г.Бямбасүрэнгийн оруулсан гавъяа.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (31)

Онцлох мэдээ