...
...

Дээд шүүх Г.Уянгыг намын даргаар бүртгэв

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/ намаас шинээр сонгогдсон намын дарга болон намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүхэд ирүүлээд байсныг өчигдөр /2016.04.29/ хянан хэлэлцжээ.

Тус нам УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгыг даргаараа сонгоод байгаа билээ. Уг хүсэлтийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Улсын дээд шүүх бүртгэж авсан байна.

Н.Цэнгэл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ