...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022.1.1, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

 

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

 

Аргын тооллын: 2022.1.1, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.42-17.09
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ