Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг оролцуулж байгаа билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцсон юм. Энэ үеэр түүнээс хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд Засаг даргын ажлаа хүлээж аваад 100 хонож байна. Энэ хугацаанд ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш бид төрийн ажлын залгамж халааг үргэлжлүүлэх, төрийн ажлын үйлчилгээг иргэдэд саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилго баримтлан ажиллалаа. Мөн өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд болон 2017 онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид юун түрүүнд “Эрүүл дүүрэг” болох том зорилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд хэд хэдэн ажлыг хийлээ. Тухайлбал, ахмад настанд зориулсан нөхөн сэргээх болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг амжилттай дуусгаа