Ингэж асуусны учир гэвэл манай улсын 4000 гаруй жолооч БНХАУ-ын Ганцмодны боомтод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй долоо хоног “хоригдож” байхад холбогдох яам, тамгын газар одоог хүртэл ямар ч мэдээлэл хийхгүй байгаа аж.
Хэргийн талаар тодруулбал, өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Ганцмодны боомтод мотоцикльтэй явж байсан хятад иргэн машинд дайруулж амиа алдсан хэрэг гарч, гэмт этгээд хэргийн газрыг орхин зугтсан аж. Үүнтэй холбоотойгоор тус улсын хууль сахиулах байгууллагынхан хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж, тогтоохын тулд жолооч нарыг хил давуулахгүй байгаа юм байна.
Одоогийн байдлаар Ганцмодны боомтод 4000 гаруй жолооч байгаа бөгөөд ихэнх нь нүүрсний тээвэрчид ажээ. Тэд одоогийн байдлаар хоол, унд, мөнгөгүй байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан онц ноцтой хүнд гэмт хэрэг гарч, улмаар Монгол Улсын хоёр ч иргэн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, “хоригдож” буй жолооч нар архи ууж, согтууран улмаар нэгийгээ хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг га