...
...

Гудамжинд нус цэрээ хаявал 10 мянгаар торгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд болон холбогдох албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр Хуулзүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан зарим заалтыг онцлохдоо “Бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй. Зөрчилд тооцоод торгоод явчихдаг байхаар оруулсан байгаа. Зөрчлийн хуулийн торгох шийдвэрийн хувьд шууд тодорхой болгосон. Жишээлбэл, гудамж талбайд нус цэрээ хаясан үйлдэлд 10.000 төгрөгөөр торгоно. Түүнээс 5.000-10.000 төгрөг торгоно гэсэн интервал байхгүй” гэж ярьжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • маш зөв. гудамжинд хүний дэргэд нусаа гараа хувцасандаа арчдаг, хүний хажуугаар өнгөрөхдөө шүлсээ хаяж байгаа тэнэг гаруудыг торгоод хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Маш зав. Автобусны буудлын хар хар шүлс нь хөлдөөд хатчихсан байхыг хараарай. Ёстой муухай хар алаг. Торгуулиа төлж яадахгүй байвал тэр шүлс нусыг нь цэвэрлүүлээд торгуулийг нь тооцдог болох хэрэгтэй. Маш хурдан хуулиа хэрэгжүүлж соёлтой цэвэр орчинд амьдармаар байна. Ядаж нийгмийн халдварт өвчин гарах нь багасна шүү дээ.

  • huuli bol huuli l bmaar bna huuliig guuli bolgoj bgaa nuhduudiig medeellej medeelliig hudaldaj awah heregtei sh dee

  • Болж байна. Харин нөгөө тамхины хууль шиг хэрэгжихгүй байх вий. Олон нийтийн байцаагч ажиллуулж орлогоор нь цалинжуулж болох юм. Хулгай хийж байгаа зарим хүмүүс өршөөнгүй хандвал өлсөндөө хулгайлж байгаа тал бий. Хэнийг ч гэсэн өлсгөвөл идэх зүйл олохын тулд ийм байдалд орж магадгүй. Нөгөө талаас нь үзвэл бас хулгай хийхгүйгээр гэдсээ тэжээх боломж монголд бас бий. Харин ам, хамраас гарч байгаа зүйлээ ил задгай шиднэ гэдэг хувь хүнээс л шалтгаална. Өлссөндөө шүлсээ хаяна гэж байхгүй. Гэхдээ мөнгөгүй этгээдүүдээс юугий нь авах вэ? Тэдэнд торгуулийн мөнгө байхгүй. Тэр тохиолдолд хэд ташуурдаж байхаар хуульчилж болох юм. Өлсөндөө хулгай хийсэн хүнийг ташуурдсанаас бүдүүлэг заваандаа шүсээ ил задгай хаясан тэгээд торгуульд өгөх мөнгөгүй хүнийг ташуурдаж яагаад болохгүй гэж. Энэ бол бусдын эрхийг хүндлээгүй хүнд амсуулж байгаа шударга шийтгэл мөн.

  • нус цэрээ хаяад орц байр грашны эргэн тойрон ялгадсаа хаяад бгаа улсуудыг торгоод бай. байрны эргэн тойрон камёрууд тавигдаж бгаа. энэ хүмүүсийн хаягаар нь торгуулийн хуудас өгөөд бвал цэгцрэх байх.

Онцлох мэдээ