...
...

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

2019.1.4, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2019.1.4, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.37-17.16
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ