Улсын Филармони жил бүр шинэ жилийн баярт зориулан зохион байгуулдаг "Snow melody" баярын тоглолт арванхоёрдугаар сарын 28-нд Корпорейт концертын танхимд болно. Шинэ жилийн хамгийн том баярын тоглолт гэдгээрээ онцлогтой тус тоглолтод 100 гаруй уран бүтээлч, арын албаныхан ажиллаж байна.
V дахь жилдээ тоглогдох гэж буй энэхүү тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар /СТА/, “Баян Монгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцож шинэ, шилмэл бүтээлүүдээсээ өргөн барина.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба 1900-1800 үнэгүй хүргэж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012,88004849, 99196623 дугаарын утсаар лавлана уу.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250