...
...

Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болно

Үндэсний урлагийн их театрын 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай Талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтонд Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.

Хүн төрөлхтний түүхэнд гайхамшгийг бүтээж явсан хаад ноёд, баатар эрсийг ур ухаан, оюун билгээрээ хурцалж явсан хатан ухаан бүсгүй хүн л байсан байдаг. Тэгвэл эрхэм төрийн эрхэмсэг хатадаа магтан дуулах "Монголын их хатад" бүжгэн жүжгийн таван жилийн ойн тоглолт арванхоёрдугаар сарын 1-нд соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтонд:

  • Ерөнхий продюсер МУУГЗ Г.Цоггэрэл
  • Эх зохиолыг Н.Болд
  • Хөгжмийн зохиолч ТС, Б.Мөнхболд 
  • Дэглэн найруулсан МУУГЗ Д.Баярбаатар 
  • Ерөнхий зураач Ц.Энхтуяа 
  • Хөгжмийн найруулга М.Бирваа 
  • Бүжиг дэглээч МУГЖ А.Даваахүү, Х.Хашхүү 
  • Удирдаач МУУГЗ Н.Буянбаатар нар оролцоно.

11 САРЫН 28 , 29  НАРАН ТАМГАТАЙ ТАЛЫН МОНГОЛ”

12 САРЫН 1   МОНГОЛЫН ИХ ХАТАД”

“УУЛ УСНЫ ШИВНЭЭ” шинэ уран бүтээл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ