...
...

“ЭХ ОРОН” контемпэрари үзэсгэлэнд урьж байна

Mонголын Урчуудын Эвлэлийн “АРТ” галерейд “ЭХ ОРОН” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Энэхүү үзэсгэлэнд Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”-ийн багш, МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч Д.Ариунболдын сүүлийн нэг жилийн хугацаанд контемпэрари чиглэлээр метал ашиглан хийсэн бүтээлүүд тавигджээ.

“Эх орон” гэдэг аугаа том ойлголтыг уран бүтээлч өөрийн мэдрэмж, сэтгэлгээний маш өвөрмөц шийдэл тавилтаараа илэрхийсэн нь олны таашаалыг хүртэж байна.

Орчин цагийн нийгмийн гажуудал, байгалийн баялгаа хайр найргүй барж байгаа байдал, хүний мөс чанарын доройтол, олон дундах ганцаардал, авах идэхийн дон гээд хүний сэтгэлийн гэгээтэй болон сүүдэртэй талыг 1 см-аас 1 мм-ийн ган төмрийг хэлбэж, базаж, үрчийлгэн урласан нь шинэлэг агаад өвөрмөц сонирхолтой.

Уг үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын  19-нд нээлтээ хийсэн бөгөөд 26-ныг  хүртэл үргэлжлэх юм байна.

Та бүхэн уран бүтээлчийн өвөрмөц ертөнцөөр аялан сонирхоно уу.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ