...
...

Өвөр Монгол үндэстний загварын шоуны СОНИН САЙХНААС

ӨМӨЗО-ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу, Үзэсгэлэнт Сычуаны аялал жуулчлалын танилцуулга, Өвөр Монголын амтат хоолны өдөрлөг гэсэн гурван цогц арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах “Новотел” зочид буудлын 4 давхарт нээлтээ хийлээ. Тус шоуны гол зорилго нь Өвөр Монголын орчин үеийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан шинэхэн байдлаар олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалын салбарт бусад орнуудыг бодвол илүү өндөр хөгжиж байгаа гэдгээ олон нийтэд харуулах явдал юм. Үүнд 100 гаруй хувцас орж байгаагаас үндэсний ёс заншлыг харуулсан эрэгтэй, эмэгтэй 40 загвар, орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 30 загвар, ёслол хүндэтгэлийн 40 загварын үзүүлбэрүүд тавигдаж байгаа аж.

1. ӨМӨЗО-ны үндэсний хувцас

2. Монгол хэв маягийг орчин үетэй хослуулан урласан бүтээл

3. Орчин үеийн загварын чиг хандлага 

WWW.ZINDAA.MN

Д.АТАРЦЭЦЭГ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ