...
...

Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоол батлагдлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсанаар Мал эмнэлгийн ажил үйлчилгээг төр хяналтдаа авч , олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Шинэ бүтцээр ажиллах Мал эмнэлгийн Ерөнхий газар босоо тогтолцоотой бөгөөд дэргэдээ судалгаа, шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах юм. Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулах нэгжтэй байхаар зохицуулагдсан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ