...
...

Морин хуурын олон улсын наадмыг зургаа дахь удаагаа зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрхи арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байсан.

Энэ удаагийн наадмаар морин хуур сонирхогчдын уралдаан, мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад улсын оролцогчдын тоглолтууд, уулзалт – хэлэлцүүлэг , үзэсгэлэн, үдшийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг 6-р сарын 30-аас 7-р сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тус наадмын зорилго нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж

буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ