...
...

VOICE: Дуучин Д.Болдын багийн хүчирхэг хоолойтой, "хөл хүнд" оролцогч шоуг өндөрлүүллээ

Дуучин Эгшиглэнгийн “Найрах арга чинь буруудаад байна” дуугаар “The voice of Mongolia” шоуны шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшруулсан нэгэн оролцогч бол Б.Одмандах. Түүний дуу одоогоор тус шоуны хамгийн их буюу 2,813,388 хүний хандалт авчээ.

Тэрээр шоуны халз тулааны шатанд багаасаа Америкт амьдарсан, шоунд оролцохоор эх нутагтаа ирээд буй оролцогч Жаргалтай өрсөлдөж, ялалт байгуулсан билээ. Тухайн үед шүүгч Д.Болд “Одмандах тун саяхан хоолойны хагалгаанд орсон. Тийм байж ийм мундаг дуулна гэж би бодоогүй” хэмээсэн байдаг.

Ийнхүү Д.Болд шүүгчийн хайртай оролцогч хэмээн нэрлэгдэх болсон Б.Одмандах өчигдөр оройны багийн үзүүлбэр дээр шоуг орхилоо. Түүний үзэгч, шүүгчдэдээ барьсан ээлжит гэнэтийн бэлэг “зургаан сартай жирэмсэн” гэх үг байлаа. Тэрээр ээждээ маш их хайртайгаа илэрхийлээд “Ээжийн бүүвэйтээ хорвоо” дууг лимбийн эгшигтэй хослуулан хүргэсэн юм.

Анх гарч ирэхдээ л өөртөө итгэлтэй, хүчирхэг хоолойтой оролцогч хэмээн олон нийтэд үнэлэгдсэн үзэсгэлэнтэй дуучин охин ийн тэмцээнийг өндөрлүүллээ. Гэхдээ түүнд монголын урлагт эзлэх орон зай бий гэдэгт итгэлтэй байна.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Гуншиа Болдыг ямар дуучин гэдэг юм, жингэр шиг гингинсэн юм. Монгол ТВ 2 жил чухам Монгол авьяастан тодруулаад байна гэсэн, одоо тэднээс нь мод лааз нүдсэн хэдэн хүүхэд л Тодорсоныг санаж байна, тэр олон хүнээс сэтгэлд үлдэх 1 ч юм гарсангүй. Энэ бол зүгээр л ШОУ. тэрнээс жинхэнэ чадварлаг дуучин г шалгаруулаад байгаа юм уу

  • энэ шоунд оролцож байгаа дуучид бүгд солгой хоолоотой худлаа үнэн гуншсан хэв маягыг нь өөрчилж байна гэж дууны ая данг алдагдуулан хагас хоолойгоор дуулж гадаад дуу нэртэй аягүй дуу дуулж байна шүү дээ яааг монголт аялгуутай дуу длуулахаар ха ха хоолой нь солонгороод ха ха хөгийн байна лээ тэрийгээ өөрийн хэв мяагаар өөрчилөөд гуншаад болоо ха ха

  • poshel nahui hogiin shou, ene hogiin shou, solongos kinogoo tsegtselmeer yum tv nuud

  • Болд ч хэрэг алга даа. Дууны сонголт гэж авах юм алга. Яг энэ шалтгаанаас болж олон сайхан хүүхэд хохирлоо. Харамсалтай байна. Камертоны хэн ч тоож сонсдоггүй дууг нь өөр шиг нь гуншиж дуулсан залууг бүр ч их өрөвдчихлөө

  • Bold zob shiidber gargasan toroh tsaash yaj achaalal diilehiin uldeelen duuchdiin songolt ni ch zob bailaa bagiihand ni bayar hurgej amjilt husie

Онцлох мэдээ