...
...

Э.Алтаннамарт шүүгч С.Ононбат продакшныхаа АРТИСТ болох санал тавьжээ

Өчигдөр болсон "Voice of Mongolia" шоуны халз тулааны сүүлийн шат үнэхээр халуухан, ширүүн болж өнгөрлөө. Магадгүй энэ шоуны хамгийн чанартай, шилдэг үзүүлбэрүүд энэ дугаарт орсон байж мэдэх юм. Шүүгчдийн дууны сонголт, оролцогчдын дуулах ур чадвар үзэгчдэд маш их таалагдсан нь дамжиггүй ээ. 

Тэрхүү гайхамшигтай үзүүлбэрүүдийн нэг шүүгч С.Ононбатын багийн оролцогчид болох Э.Алтаннамар, Г.Бүрэн-Ирээдүй нарынх байлаа. Нэгдүгээр шатанд "Орь залуу нас" дуугаар үзэгчид, болон шүүгчдийн зүрхэнд шар ус хуруулсан Г.Бүрэн-Ирээдүй, даруухан хэрнээ хүчирхэг хоолойгоор шүүгч С.Ононбатыг өөртөө татсан Э.Алтаннамар нар "Total eclipse of the heart" дууг тун гайхалтай дуулж хүргэлээ. Харин шүүгч С.Ононбат шоуг цааш үргэлжлүүлэх оролцогчоор Г.Бүрэн-Ирээдүйг сонгосон юм. 

Харин үзэгчид Э.Алтаннамарыг ялах байсан хэмээн одоо хүртэл сошл орчинд шуугисаар байгаа юм. Тэгвэл нэгэн сайхан мэдээ дуулгахад Э.Алтаннамарт "On'n Off" продакшнаас артист болох санал тавьжээ. Эндээс харахад Э.Алтаннамарыг хасагдсанд харамсах ямар ч шаардлагагүй бөгөөд тун удахгүй гайхалтай уран бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзах биз ээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ