...
...

Дуучин Э.Мишээл "VOICE"-ийн тайзыг ОРХИЛОО

"Universe best songs" наадмаас төрөн гарсан бас нэгэн уран бүтээлч бол дуучин Э.Мишээл. Тэрээр энэ удаа дэлхийн хэмжээний шоу болох "Voice of Mongolia" шоунд ч мөн хүч үзэж буй билээ.

Ука шүүгчийн багт орсон тэрээр дуучин Оргилтой өрсөлдөж, энэ өдөр шоуг орхиж байна.

Шүүгч Ука мөн л сонголтондоо мэдрэмжтэй гэдгээ харуулж, "The man who can't be moved" дууг хоёр оролцогчоороо тун сайхан хоршил хийлгэсэн юм. Гэхдээ түүний сонголт зөв байсан эсэхийг ирэх долоо хоногоос эхлэх шинэ шат харуулах биз ээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ