...
...

Халз тулаанд "гоц мөргөсөн" ганц азтан С.Тэлмэн

"Voice of Mongolia" шоуны халз тулааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Тулааны эхэнд шүүгч Д.Болдын багаас С.Тэлмэн, А.Шинэзул нар өрсөлдөх байсан ч оролцогч А.Шинэзул хүндэтгэх шалтгааны улмаас тэмцээнийг орхижээ.

Ийн С.Тэлмэн "Халз тулаан"-ы хамгийн азтай оролцогчоор шалгарч "гоц мөргөсөн" юм.

Шүүгч Д.Болдын сонголт "Хонх" хамтлагийн "Үүлэн цоорхойн нар" байсан бөгөөд үзэгчдэдээ тун гайхалтай сюрприз барьсан нь тэрээр С.Тэлмэнтэй хамт энэхүү дуугаа дуулсан юм. Түүгээр ч тогтохгүй энэхүү дууг "Гурван охин" хамтлагийн Ану хамт амилуулсан нь жинхэнэ гэнэтийн бэлэг байж чадлаа.

Б.Баргужин

www.breakingnews
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ