...
...

Оросууд рэпер Big Gee болон Чингисийн морьт хөшөөг “шүтжээ”

 “Мы крепки как земля, как основание юрты, которой не страшна буря. Вся Монголия станет, словно один крепкий кулак" /”Бид газар дэлхий шиг, цасан шуурганд ч үл ажрах гэрийн тулгуур мэт бат бөх. Бүхий л Монгол нэгэн зангидсан нударга мэт чанга хатуу байх болно”/- энэхүү тал нутгийн рэп бараг л төрийн дууллаас ч  илүүтэй эх оронч, үгс нь яг л уриа дуудлага мэт сонсогдоно.

Тэдний клип хит-парадад дээгүүрт орж, аялгуу нь Улаанбаатарын гудамжаар эгшиглэнэ. №1 рэпер Big Gee-гийн үгс эртний эзэнт гүрнээс угшилтай ард түмний үндэсний үзэл санааг базаж өгсөн мэт санагдахаар.

“Бид Бөртэ чоно болон Гуамаралаас гаралтай үндэстэн бөгөөд агуу эзэнт гүрнийг байгуулж чадсан тухай би дуулдаг. 21-р зуунд олон тооны шинэ Чингисхааныг төрүүлэх ёстой” хэмээн Big Gee ярьж байна.

Бөртэ чоноос гаралтай гэх эртний өвгөдийнх нь тухай домог энд бараг л итгэл үнэмшил нь болсон гэхэд хилсдэхгүй. Монголчууд үндэсний үзэл санаагаа 20-р зууны төгсгөл хавьд мөнхөлж чаджээ.

Энэхүү билэг тэмдэг Улаанбаатар хотоос зүүн зүгт 50-иад км зайд оршино. Хэмжээлшгүй их эзэнт гүрэн хэзээ нэгэн цагт оршиж байсан талын дунд гангаар цутгаж суурилуулсан 40 метрийн өндөр дээрээс Чингисхаан алсыг сүр бараатай ширтэх аж. Түүний өнгөрснөөс одоог халиаж буй мэт сүрлэг харцыг өөр хаанаас ч олж чадахааргүй мэт.

Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөг сүндэрлүүлэхэд 250 тонн металл оржээ. Монгол орны өнө эртний хүчирхэг билэгдэл нарны туяанд гялалзан, тус улсын маргаашийн гэрэл гэгээг билгэдэх аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • АНУлсын нийслэлд Авраам Линкольны асар том хөшөө байдаг. Тэр хүн америкчуудын бахархал. Гэтэл тэр хүн боолын эрх чөлөөний дайн хийсэн ч үнэндээ боолын нийгэм өнгөрсөн зууны дунд үе хүртэл америкт оршин тогтнож байсан. Тэр хооронд африкчуудыг хүссэн цагаан арьстан нь дүүжилж алж болдог байв. Эндээс нэг сураггүй хүмүүс бол нутгийн уугуул иргэд индианчуудын эрхийг хамгаалах тухай нэг ч зүйл байдаггүй. Тэднийг хүн гэж үзэж ирээгүй Авраамын хөшөө АНУлсад залран, монголчууд бид хүндлэх биширдэг бөлгөө...

  • Өнөөгийн эрх баригчид "бүлэглэл"-ийн ачаар улс орон хөгжихгүй, ард түмний амьдрал өөдлөхгүй бгаа нь үнэнч дэлхийн түүхэнд байгуулагдаж бсан 5 том эзэнт гүрнүүдийг нэг Монголын эзэнт гүрнийг байгуулж явсан түүх нь бас үнэн шүү дээ, энэ түүхээрээ бахархахгүй бол өөр юугаараа бахархах билээ. Энэ их түүхийг бүтээсэн өвөг дээдсийнхээ үр сад болсон бидний Монгол харин ямар бна даа... Энэ л харин асуудал шүү

  • orsiin nohoi jonhoo iin hiisen hoshoo bolhoor duhlaa shaaj baigaan omhii sogtuu ivanuud

  • Aguu ih Chingis Haan mini! Mongol ulsiig baiguulj ugsund tani talarhaad barahgui! Ug ni hushuugii ni altadah yostoi! Gehdee gan bol bat behiin belge temdeg!

  • tom ezent guren bsn l yum chin.chi ooroo yu buteesii. deer ued bsan baildan daguulagch gurnuudiin yg ymar uls n humuusiig honoohguigeer oortoo negtgesen yum beeeeeee.door sorog setgegdel bchsen 2 hujaagaas asuuy.

  • Дээр хогийн сэтгэгдэл бичээд байгаа лаларууд Монгол биш байх эсвэл Монголоо худалдсан гадаад хүний баасны хар долоодог шаар байж таараа,,,

  • Олон сая хүнийг хөнөөсөн хүний хөшөөг 21 зуунд босгосон нь монгол хүн ямар увайгүй ичих нүүргүй дебил үндэстэн гэдгийн том баталгаа.

  • монголчууд бид мөнхийн хоёр хөрштэйгээ эвтэй байж сурах хэрэгтэй, улс үндэстэн нь хүний амьдрал шиг өөдлөх уруудах үе байдаг шиг төрийн бодлог маань хүлээцтэй алсын нэг л шугмаар явж чадваас өвөг дээдсүүдийн халуун амиар сольсон эрх чөлөө тусгаар тогтнолоо олон мянган жил цаашид ч авч үлдэж чадна

  • Юу ч хийж бүтээж чадахгүй хэрнээ дэлхийн талыг эзэлж явсан агуу эзэнт гүрэн байсан гэж том хуцахын яана.

Онцлох мэдээ