Өнөөдөр "Voice of Mongolia" шоуны BATTLE хийх шатны хоёр дахь дугаар үзэгчдэд хүрч байна. Шүүгчид өөрсдийн сонгосон оролцогчдоо хооронд нь BATTLE хийлгүүлэн, шоуг цаашид үргэлжлүүлэх оролцогчийг сонгож байгаа билээ. Түрүүчийн дугаарт Киви хамтлагийн дуучин УКА өөрийгөө чухам хэн бэ, ямар чадвартай вэ гэдгээ дасгалжуулсан оролцогчдынхоо үзүүлбэрээр нотлон харуулсан. Өнөөдрийн дугаарт тэрээр бусад шүүгчдийн хамгийн их авахыг хүссэн оролцогч болох Энгүүн, шоуны хамгийн залуу оролцогч Алунгоо болон Даваажаргал нарыг өрсөлдүүлсэн юм. Тэд WINTER дууг үнэхээр төгс хослуулж чадсан гэдэгт шүүгчид болон үзэгчид дуу нэгтэй санал нэгдсэн.
16 настай Алунгоо энэ удаагийн дугаарт үнэхээр ахиж чадсан нь гайхалтай байлаа хэмээн шүүгч Д.Болд өгүүлсэн юм. Харин шүүгч Ука сонголт хийх үедээ хэлсэн үг нь маш олон хүнийг шоконд оруулав. Учир нь тэрээр Даваажаргалд шоуг үргэлжлүүлэхгүй болсон гэдгийг нь мэдэгдээд Энгүүн, Алунгоо хоёроос сонголт хийх үедээ Алунгоо гэж хэлээд араас нь намайг уучлаарай гэсэн нь гэр бүл болоод олон үзэгчдийг тун эвгүй байдалд оруулаад авав.
Алунгоогийн гэр бүл охиноо шалгарчихлаа хэмээн баярласан ч хэсэг хугацааны дараа Энгүүнийг сонгосныг нь ойлгоцгоосон юм. Гэхдээ шүүгч Ука анхнаасаа Энгүүнийг сонгох байсан нь мэдээж хэмээн олон нийт сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Ямартай ч УКА цаашид бусад оролцогчидтой өрсөлдөж чадах оролцогчоо авч үлдсэндээ баяртай байгаа нь дамжиггүй.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ука мундаг эмэгтэй. Мэдрэмж сайтай сонголт ч сайтай. Ука амжилт чи шүү.
Mergejiliin bish hvn shvv dee naad shar hvvhen chin. Angirmaa shvvsen bol bolj bn
Chadvar bishee.URLAGIIN UHDUR BOLOVSROL DUTAJ BN...ANHASRAARAI