20-р зууны нэрт жүжигчин Лоолийн Жамсранжав агсны хүү Ж.Батдөл "The Voice of Mongolia" шоунд оролцож байгаа билээ.
Тэрээр нэгдүгээр шатанд "Can't stop the feeling" дуугаар тэнцэж, продюсер С.Ононбатын багт орсон юм. Харин энэ удаагийн дуугаарт тэрээр хамтрагчаасаа илүүрхэж, VOICE-ийг цааш үргэлжлүүлэх эрхээ авлаа. Түүнийг С.Ононбат шүүгч Г.Амартүвшинтэй хамтрагч болгосон бөгөөд "Адил тэнцүү оролцогчдоос нэгийг нь сонгох үнэхээр муухай мэдрэмж юм байна" хэмээсэн ч тэрээр Ж.Батдөлийг сонголоо.
Ж.Батдөлийн хувьд өмнө нь "Universe best songs" наадамд оролцож шилдэг 25-д үлдэж байсан туршлагатай нэгэн юм. Түүний эгч Монголын кино урлагийн нэрт жүжигчин, МУГЖ Ж.Оюундарь гэдгийг олон нийт мэдэх биз ээ. Тэрээр "нэртэй хүний зүстэй хүү" гэдгээ энэхүү шоугаар дахин батлан харууллаа.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ээжтэйгээ адилхан юм.морьтой ч болоосой киноны Гончигт тоглосон нагац өвөө дуурийн театрийн дуучин БАтсүх өвөөгийнхөө авьяасыг царай зүсийгөвөлсөн байна.урлагийн авьяас байна.дууриын дуучин болооч.
Солиооруулжийшдээ