“Их Засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч Н.Ням-Осорыг олон нийт нэгэнтээ мэдэх болсон билээ. Тэрээр хүү, охин хоёртой. Хүү нь УИХ-ын гишүүн Н.Учрал, харин охин нь “МҮОНТВ”-ийн нэвтрүүлэгч Н.Ундрал гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз ээ.


Анх Тимон нэрээр олон нийтэд танигдаж, нэгэн цагт охидын шүтээн явсан Н.Учрал 2016 онд СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүх, нийгмийн ухааны доктор тэрээр 2011 онд Рояал Олон Улсын дээд сургуулийг байгуулан ерөнхий захирлаар нь ажиллаж байсан билээ. Түүний гэргийг Ч.Сэлэнгэ гэдэг бөгөөд Их Засаг их сургуулийн Үндэсний инженер, технологийн сургуулийн захирлаар ажилладаг аж.


Н.Учрал гишүүн гэргийдээ анхны харцаар дурлаж байсан гэдэг бөгөөд тэд тун саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Ч.Сэлэнгийг УИХ-ын гишүүдийн эхнэрүүд дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь хэмээн онцолдог юм билээ.


Харин Н.Ням-Осорын ганц гүнж гэгддэг Н.Ундралын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан, загварын ертөнцын цуутай залууг эр нөхрөөрөө сонгосон байдаг. А.Чингүүн мисс Ч.Содтуяатай хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн охинтой болсон ч удалгүй хоёр тийш болцгоосон. Гэхдээ тэдний харилцаа төгсөх шалтгааны эзнээр дийлэнх нь Ч.Содтуяаг нэрлэдэг юм билээ.
Эр хүн сайн эмийг олж зүгийг олдог гэдэг үгийн утга А.Чингүүн дээр төгс харагдаж буй.


Тэрээр гэргийдээ үргэлж сюрприз барьж, өөрийн гараар гутал, хувцасных нь тавиурыг хийж, хоолоо өөрөө хийж, хүүхдүүдээ асарч халамжлан Н.Ундралыг ёстой л гүнж шиг эрхлүүлдэг нэгэн. Зарим хүмүү Ням-осор гуай ч ёстой хүргэн, бэрийн заяатай юм хэмээн шүүрс алддаг гэнэ лээ. Дашрамд дуулгахад, А.Чингүүн тун саяхан “Рояал” академийг “Эрхзүйч” мэргэжлээр төгсөн, хадам ахынхаа “Хүннү” паласын ажлаас чөлөөлөгджээ.



Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Saihan ber.hurgenteim bnshd. Saihan bnaa amidrald ni az jargal husiy
Сэлэнгэ гээд хүүхэн бөөн засвар хүүхдүүд нь дуурайгаад царай муутай онийсон юмууд л байна. Хүргэн бэрүүд нь захирал гэччээ бас, муу биеэ үнэлэгчид.
Ням-Осор захирал болон Цэцэгмаа захирал нартаа маш их баярлаж явдаг. Та бүхэндээ аз жаргалыг хүсье!1