Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд "Нүүдэлчдийн өрхийн эмч" нэртэй кино Оюутны Шилдэг Бүтээлээр шалгарч 2018 оны 3 сарын 24-ний өдөр шагналаа гардан авсан байна. Тус Олон Улсын кино наадамд түрүүлсэн анхны Монгол хүн болж Улс эх орноо, нүүдэлчин өв соёлоо сурталчилсан туйлын сайхан баяртай үйл явдал болжээ. Уг наадамд дэлхийн 70 гаруй улс шилдэг бүтээлүүдээ ирүүлсэн ажээ. "Нүүдэлчдийн өрхийн эмч"уран бүтээлд Монгол эмчийн ур чадварыг дэлхийн үзэгчдэд гайхуулсан Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулуун болон эмнэлгийн хамт олон хамтран ажилласан уран бүтээлчиддээ дэлхийн нэр хүндтэй кино наадамд оролцож өндөр амжилт гаргаж оролцсон та бүхэндээ баярлалаа.
Эх сурвалж: www.breakingnews.mn
Д.Уянга-Ундрал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250