Бямбасүрэнгийн Марал охин 2007 онд АНУ-д төрсөн. Одоо АНУ-ын Лас вегас хотын "Gilbert academy of creative arts" сургуулийн бага ангид сурч байна. Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бөгөөд сайн багш олоход их хэцүү байсан гэдэг. Ингээд дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг бөгөөд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна. Хичээллэхийн тулд америкийн зүүн зүгээс баруун зүг хүртэл нүүж ирсэн түүхтэй.
Хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг том "One drop" шоунд тоглож байсан байна. Түүний дараа 2017 онд “Vegas international variety act festival" young stars төрөлд оролцоод алтан медаль авсан ба "2017 viva fest young stars overall champion" болсон. Мөн 2018 онд “Vegas international variety act festival” emerging artist төрөлд оролцоод хамгийн өндөр оноогоор аваргын цомыг авсан байна. Энэ төрөлд нь томчуудтай өрсөлдсөн ажээ.
Ингээд little big shots шоунд урилгаар оролцсон байна. Мөн "America s got talent"-д оролцож байсан авьяаслаг хөөрхөн охин юм.
Эх сурвалж: www.breakingnews.mn
Д.Уянга-Ундрал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
chin setgeliin haluun Bayar hyrgei... ene mundag ohind ulam ich amjilt Hysen erooe
mongoliin sport, soeliin yam yaraltai anhaaraldaa avahgui bol odoo mongol baitugai baruuniihan ih nugardag bolson, oorsdoo um shig l yaridag,,,,mongoliin soel ingeed ugui bolj baigaa um !!!!!!
mongoliin sport, soeliin yam yaraltai anhaaraldaa avahgui bol odoo mongol baitugai baruuniihan ih nugardag bolson, oorsdoo um shig l yaridag,,,,mongoliin soel ingeed ugui bolj baigaa um !!!!!!
Америкт төрсөн бол Америк хүн гэсэн үг . Монголчууд уран нугаралтаа баталгаажуулж авахгүй бол гадаадад уран нугаралтаар хоолоо олж иддэг гарууд улам л олшроод бна шүү
Монголоо рекламдаж чадах юм болов уу даа.Эцэг эхийн чин санаа мэдэж дээ
shuuguilaad gutsnaa
amjlt hvsieeee
Тиим байхаа, үзүүлбэрииг нь харахад монгол школ мөртлөө бие даагаад сурсан уран сайханч шиг бсын