...
...

Гайхамшигт Дона Мария Жило эмээ зөвлөж байна

Өглөө 8 цагт маш гоёмсог хувцасласан эмээ тогтмол гарч яваатай таарсан хүмүүс түүнийг 60 гаран настай хэмээн бодно.Харин түүний 93 нас сүүдэр зооглож буйг мэдээд яаж ийм сайхан буйг сонирхдог байна. Тэрээр :
~ Би өвдсөн, өвдөөд байна, өвдөх гээд байгаа хэмээн хэлж үзээгүй. Мэдээж эмч дээр очдог, зөвлөгөө авах цаг байлгүй яахав.
~ Надад маш хөгжилтэй найзууд байгаасай гэж хүсдэг. Харин өвчин хэлдэг, муу бодлоо ямагт түрүүлж ярьдаг хүнээс хөндийрөхийг хичээдэг.
~ Тархиндаа амралт бага өгдөг.
Цэцэрлэгт хүрээлэн, компьютер,танин мэдэхүйн ертөнцөөр ядаж нэг удаа аялаад гараарай гэж Альцгемерийн өвчнөөс сэргийлэх хуудсанд бичигдсэн болгоныг биелүүлэхийг чармайдаг.
~ Үнэ цэнэ зөвхөн мөнгөтэй холбоотой бус, үнэ цэнэ хэмээх үг амьдарч буйгаа гэгээн тайвнаар мэдрэхийг хэлдэг гэж боддог.
~ Их удаан чангаар инээхийг хичээдэг.
Тэр инээдний дуунаас надруу ирэхээр чиглэсэн муу бүхэн холдоод байгаа мэт санагддаг.
~ Нулимс ч бас гаргах хэрэгтэй. Хүн амьдралд зовох болгоны төлөө нулимс гаргадаггүй. Хааяа хэн нэгний төлөө гаргах нулимс тайвшрал өгөхийг мэдэрдэг.
~ Нохой, ургамал, гэртээ тарьсан цэцэг, гэр бүл гэх мэт эргэн тойронд буй болгонд хайр өгөхийг хичээдэг. Нэгэн утгаар хайр түрүүлж өгсөн болохоор эргээд хайр ирэхийг харах бараг миний хобби гэж болохоор.
~ Дэлгүүр, танил нөхөд, цаашлаад гадаад оронд зугаалах миний амралт юм... Жило эмээ ингэж зөвлөж байна.

https://www.facebook.com/photo.php?fbid=1806913719617823&set=a.1385244455118087.1073741827.100008976364349&type=3&theater
 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ