...
...

Ээжийгээ, эхнэрээ салан мартамхайгаар нь дуудаж үл болно

Хөөрхий бүсгүйчүүл чинь хүүхэд тээж хэвлийдээ бойжуулах тоолондоо тархи нь эзлэхүүнээрээ агшсаар бгаад, бас ихэнх нь төрөлтийн үеэр хийлгэсэн мэдээ алдуулагч тарианд хордсоор бгаад мартамхай болдог шүү дээ. Байгаль эхийн оноосон үүргийг амар гэж бодно уу ?

Жирэмсэн үед тархи эзлэхүүнээрээ агшдагийг шинжлэх ухаан нотолчихсон юм. Төрөлтийн дараа буцаж тавирдаг ч ямар олиг байх вэ. Хүн төрөлхтөний удам угсааг залгуулж амьнаасаа амь биеэсээ бие бүрэлдүүлснийх, тэднийхээ нүдийг нээж борвийг тэнийлгэх гэж ямар ч нэргүйгээр, цалингүйгээр, тулга тойрсон түм буман ажилд нухлагдахад бас эд эс өчнөөн зарцуулагдана...

Ажил олгогчид, сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид гээд эмэгтэйчүүдтэй албан сэжмээр холбогдон харьцдаг хүмүүс амьдрал дээрх бодит ажиглалтаараа эдгээрийг аль хэдийн мэддэг болсон, хүлээн зөвшөөрсөн байдаг юм шүү.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ