Солонгосын “Moonkle” студийн хамт олон “Ану Хуягаа хоёр” хэмээх 11 минутын богино хэмжээний кино бүтээжээ. Киноны гол дүр болох Ануд БНСУ-ын алдарт “Wonder girls” хамтлагийн дуучин асан Ан Су Хи тоглосон бол Хуягаад жүжигчин Ён Ү Жин тоглосон байна.
Тус киноны зохиолыг И Жэ Юун бичиж, Ким Сү Ми найруулж олны хүртээл болгожээ.


“Ану Хуягаа хоёр” хэмээх кинонд тоглосон жүжигчид монгол хэлийг маш богино хугацаанд цээжилж, хэдий сайн биш маш хөгжилтэй аялгатайгаар жүжиглэсэн байна. Киног БНСУ-д гоо сайхны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Lancome” брэнд ивээн тэтгэж, Монголын хүйтэн ширүүн уур амьсгалд ч энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүд эмэгтэй хүнийг төгс харагдуулна гэх утгыг илэрхийлсэн байна. Ингээд тус киног бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
hoorhon boljee !!