...
...

ӨНӨӨДӨР: ЦЕГ-аас гар утасны 500 ченжтэй УУЛЗАЛТ ХИЙНЭ

  • 09.00

''Нэг зорилго-Нэг дуу хоолой'' эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг -2018 арга хэмжээ Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. 

  • 09:30 

Нийслэлийн иргэний танхимд Цагдаагийн ерөнхий газраас 500 гар утасны чэнжүүдтэй хийх уулзалт зохион байгуулна.

  • 09:30

МҮХАҮТ-ын Их танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, Татварын 3 хуульд өөрчлөлт орж байгаа асуудлаар санал солилцоно.

  • 10.00

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Одонт ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно. 

  • 11:30

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөн"-өөс Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулга уулзалт болон 2018.3.9-нд "Эсэргүүцэж байна" цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

  • 13:00

Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд ХНХЯ, ГБХЗХГ-аас санаачилсан "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяны нээлт болно.

  • 14.00

Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдүүдийг сэтгэл санааны хохиролд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулж чадсан АН МАН-ын нэрээр халхавчлан ард иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрх мэдэлд гарч ирсэн эрх мэдэлтнүүдийг иргэн н.Энхболд шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Live conference center болно 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ