...
...

Улаанбаатарт -9 хэм

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх бол баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ