...
...

“ХАР СУВД” клубын бүжгийн багш Б.Цагаанбаяр: Өөртөө цаг гаргадаг хүний СТАТУС үргэлж бусдаас ИЛҮҮ БАЙДАГ

Урин дулаан цаг айсуй. Яг энэ л үед эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй бүгд л хаврын урт өдрүүдийг ядралгүй, эрч хүчтэй, цоглог, эрүүл өнгөрөөхийн тулд завгүй ажил, хичээлийн хажуугаар өөртөө цаг гаргахыг хичээдэг шүү дээ. Тиймээс манай “Breakingnews” сайт тэдгээр хүмүүст зориулж тун саяхан нээлтэй хийгээд байгаа “ХАР СУВД” бүжгийн клубыг онцлон танилцуулж байна. Учир нь нийслэл хотод маань бүжиг, дасгал хөдөлгөөн, иог зэрэг хүний эрүүл мэндэд тустай төрлөөр үйл ажиллагаа явуулдаг маш олон сургалт, сургууль, клубууд байдаг ч энэхүү клуб нь хүний сонирхож болох бүх бүжгийн сургалтыг нэг дор багтааж, хотын яг төв цэгт байрладгаараа маш давуу талтай юм. Мөн  “ХАР СУВД” клубын бусдаас ялгарах онцлог нь байршлаас гадна мэдээж мэргэжлийн, чадварлаг багш нар гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд тус клубын үүсгэн байгуулагч, цэнгээнт, карибен төрлийн бүжгийн багш Б.Цагаанбаяртай ярилцсанаа хүргэе. 

Тун саяхан нээлтэй хийсэн танай клубын хамт олонд баяр хүргэе. Клубынхээ үйл ажиллагааны онцлог, зааж байгаа бүжгийн төрөл болон багш нараа танилцуулахгүй юу?

Баярлалаа. Манай “ХАР СУВД” бүжгийн клуб сая цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын 26-нд шинэ, чадварлаг багш нараар багаа бүрдүүлээд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд явж байна. Оффис, албан байгууллагын ажилчид, завгүй хөдөлмөрлөдөг, бүжиг сонирхдог бүх л хүмүүст  зориулж фитнесс, иог, цэнгээнт бүжгийн бүх төрөл, эрчимжүүлэн тураах зумба, аэробик гээд төрлүүдээр ангиа нээгээд элсэлтээ аваад явж байгаа. Миний хувьд энэ клубынхээ үүсгэн байгуулагч, бүжгийн спортын 10 төрлөөр хичээл зааж байна. Бусад төрлөөр хичээл зааж байгаа багш нар маань бүгд Спортын мастерууд, өөрийн хичээл заадаг төрөлдөө маш их мэргэшсэн, тийм хүмүүс байгаа. Жишээлбэл, Ганцэцэг гээд иогийн багш маань аарцаг, нурууны бариа заслаар судалгаа хийж мэргэшсэн, Олон улсад иогоор багшлах эрхтэй ийм хүн байдаг.

- Хавар болж байгаа учир хүмүүс стресст орох, хөдөлгөөн дутагдах, ядрах, нозоорох, сульдах гээд их олон зүйлд өртөмтгий байдаг л даа. Яг энэ үед дийлэнх хүмүүст бүжгээр, аэробикээр, зумбагаар хичээллэх санаа төрдөг юм шиг байгаа юм. Гэхдээ зарим хүмүүс надад огт хөдөлгөөний эвсэл байхгүй гээд фитнесс рүү явах нь их байдаг. Тэгэхээр бүжгийн спортын төрлөөр хичээллэхийн онцлог болон давуу тал юу юм бол оо?

Бүжгийн спортын төрөл дотроо их олон янз байдаг. Мөн хүмүүсийн чадвар, мэдэгдэхүүн ч олон янз байдаг. Тэгэхээр тухайн хүндээ зориулаад манай клуб боловсруулсан хөтөлбөрийнхөө дагуу анхан шатнаас эхлээд гүнзгий, ахисан түвшин рүү нь хүртэл заах боломжтой. Тиймээс би ямар ч эвсэлгүй, бүжигт авьяасгүй гэж санаа зовох хэрэггүй гэсэн үг. Манай клубт ирснээр сонирхож байгаа төрлөөрөө ямар ч түвшинд суралцах боломж нь нээлттэй байгаа. Багш нар маань зөвхөн тийм л хүмүүст заана гэсэн хязгаарлалтгүй гэсэн үг л дээ.

- Танай клубын зумба бүжгийн анги “эрчимжүүлэн тураах” гэсэн тодотголтой юм билээ. Одоо цагт илүүдэл жинтэйгээ тэмцэх хүмүүс ч их болсон байна. Тэгэхээр энэ ангиа жаахан дэлгэрүүлээд танилцуулахгүй юу?

Тийм ээ. Манай зумба бүжгийн анги эрчимжүүлэн турааж, галбиржуулдаг байгаа. Хөтөлбөр нь маш шахуу. Цагийн хуваарь нь Даваа, Лхагва, Баасан  гарагуудад байдаг. Мөн зумба бүжгийн энгийн анги ч бас хичээллэж байгаа. Энэ анги нь эрчимжүүлэн тураах ангиасаа хийж байгаа дасгал, хөдөлгөөний хувьд арай зөөлөн, хялбар байдаг. Ялангуяа анх хичээллэж байгаа хүний биеийг дасгал хөдөлгөөнд дасгаж, тодорхой хэмжээгээр жингээ хасах, галбиржуулах, бүх биеийн булчинг сэргээх, өөх тосоо шатаах гээд олон давуу тал олгодог. Энэ ангийн дараа эрчимжүүлэн тураах ангид ороход тухайн хүний бие маань маш хурдтай, шахуу хөтөлөбөрийг хүлээж авахдаа илүү сайн, арай бага ядраадаг. Хүний бие чинь өөрөө нэг дасгал хөдөлгөөнд дасаад, аваад ирэхээрээ тэр хурдтай хийж байсан дасгал сургуулилтаа нэхээд, үгүйлээд байдаг л даа.

- Хүмүүсийн дийлэнх нь бүжиг, дасгал хөдөлгөөнөөр зөвхөн жингийн илүүдэлтэй, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүс л хичээллэдэг гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд энэ ойлголт арай өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ хангалттай бол биш. Тэгэхээр зүгээр л энгийн хүн дасгал хөдөлгөөн хийж, бүжгээр хичээллэснээр ол авах сайн, эерэг зүйлс юу байх бол?

Хуучин цагийг бодвол одоогийн хүмүүс их өөр болсон байна. Чөлөөт цагийн бүх л бүтэн том соёл орж ирсэн байна. Хүмүүс зөвхөн ажил, гэр гэсэн маршруттай байсан бол чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, амьдралаас кайф авах бүх сэдлийг мэддэг болсон байна. Бүжиг, фитнэсийн төрлийн дасгал хөдөлгөөн, төрлүүдийг зөвхөн турахад ашигладаг гэвэл маш өрөөсгөл ойлголт юм. Өргөн утгаар нь харвал илүү үр өгөөжтэй, бараг хүмүүсийн амьдрал болохоор зүйл л дээ. Яагаад гэвэл эндээс хүмүүс сэтгэлийн их таашаал авч байна, хамт олонтой болж, шинэ уур амьсгал бүрдүүлж байна. Дээрээс нь өөрийгөө ялан дийлэх ухаан, тэвчээрийг олж авч байна. Жишээлбэл, огт хөдөлгөөнгүй, өөрийгөө хойш нь татаж байгаа зан чанараа ялан дийлж байна. Мөн тэмцэх чанарыг суулгаж, хариуцлагатай байдлыг бий болгож байна. Өдөр болгоны яг ижил маршрутаа өөрчлөөд ажил, сургуулиа тараад тогтмол нэг цагт энд ирж байна гэдэг өөрийн залхуурлаа давж байна гэсэн үг. Хүн өөрийгөө дээшээ дахин нэг шат түлхэж байна шүү дээ. Миний анзаарснаар өөртөө цаг гаргаж, дугуйлан, секц, сургалтанд хамрагдсан хүн зөвхөн гэр, сургууль, гэр, ажил гэж явсан хүнээс заавал нэг шат илүү байдаг. Тэгэхээр энэ бол хувь хүний хөгжлийг маш томоор нээж өгдөг зүйл байгаа биз. Цагийн аясаар үүнийг маш олон хүн ойлгодог болох байх. Өндөр хөгжилтэй орнуудад л гэхэд тухайн хүний нийгмийн идэвхтэй байдал, хувийн амьдралынх нь идэвхтэй байдал статусыг нь өргөдөг чухал зүйлсийн нэг болдог. Жишээлбэл, би тэр клубт гишүүн, тийм сургалтанд суудаг гэх зэргээр өөрийн статусаа тодорхойлж байдаг. Манайд одоо л яг энэ чиглэлээр явж байна гэж харж байгаа.

- Тийм шүү. Албан байгууллага, төрийн байгууллагад ажилладаг хүмүүс л өөртөө цаг зав гаргах тал дээр маш бага ойлголттой байдаг. Тэгэхээр танай клубын зүгээс цаг наргүй ажилладаг хүмүүс, албан байгууллагуудад зориулж ямар хөтөлбөр боловсруулж, ажиллаж байгаа вэ?

Манай клубын зүгээс хамт олон, найз нөхөд, албан байгууллагуудад зориулж шат дараалсан хөтөлбөр боловсруулж, үнийн дүнгээ маш уян хатан болгосон байгаа. Хямдрал, урамшууллын багц гаргасан. Жишээлбэл, байгууллагаараа хөдөлгөөний дутагдлаас ангижирч, ямар нэгэн бүжгийн төрлөөр хичээллэмээр байхад цаг зав нь тохирохгүй байгаа хүмүүстээ зориулаад тусад нь анги гаргаад, цагаа өөрсдийнх нь хүслээр тохируулах боломжтой хөтөлбөр бий. Заавал манай клубын цагийн хуваарьт захирагдах албагүй ээ гэсэн үг. Хоорондоо ярилцаад боломжит цагаа бидэнд мэдэгдэнгүүт түүнийг нь бид өөрсдийн цагийн хуваарьтаа шингээгээд явах бүрэн боломжтой. Мөн албан байгууллагын хүсэлтээр тухайн оффист нь очоод өөрсдийнх нь хүсэлд таарсан дасгал хөдөлгөөн заах, мэдлэг мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх боломж нээлттэй. Заавал ийм байна гэсэн хатуу хөтөлбөр бидэнд байхгүй. Тухайн хамт олны онцлогт таарсан хөтөлбөрийг боловсруулаад бид санал болгож болноо гэсэн үг.

- Сүүлийн жилүүдэд хүмүүс иогоор их хичээллэх болжээ. Иог нь хүний биед сайн, муу гэж хүртэл маргалдах болж. Энэ тал дээр юу хэлэх вэ. Тухайлбал, танай клуб дээр нээгдсэн иогийн анги ямар, ямар төрлөөр хичээл орж байгаа вэ?  

Иог нь дотроо маш олон төрөл болж хуваагддаг. Иогийн багш нар нь өөрсдөө тэрхүү урсгал, урсгалаар нь дагнаад анги гаргаад, төрөлжүүлээд, баяжуулаад хичээллэдэг гэж ойлгож болно. Тэгэхээр хүмүүсийн төөрөлдөх нь бол аргагүй. Манай дээр хичээллэж байгаа анги бол эмчилгээ, бясалгал гэсэн хоёр төрлөөр явж байгаа. Иогийн багшаа би дээр танилцуулсан. Австри улсад иогийн багшаар олон улсад багшлах эрхтэй төгссөн. Штаванга гээд цол хэргэмтэй. Энэхүү багш маань монголд аарцаг, нурууны эмчилгээг анх оруулж ирж байгаа хүн л дээ. Хүмүүст энэ чиглэлээрээ нэлээн танигдсан. Манайд байгаа эмчилгээ, бясалгалын ангид аарцаг нурууны бариа засал голлож байгаа. Энэ бол эмэгтэйчүүдэд нэн ялангуяа маш их хэрэгтэй дасгал гэж явдаг. Энэхүү заслаар эмэгтэй хүмүүс төрөхийн хүндрэлээс ангижрана, хэвлий, давсаг, савны янз бүрийн буруу байрлал, гажилт гээд янз бүрийн өвдөлт, өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ, эмчилгээ хийгдэнэ. Мөн энергийн урсгал, гэрлэн бүрхүүлийг нь зөв байдалд оруулна.

Хаяг: Талбайн баруун талд “Рааш булаг” төвийн B1 давхар

Холбогдох утас: 80107110

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ