Улсын Драмын Эрдмийн театрын найруулагч, МУУГЗ Баярцагааны Баатар гэх сагасан их авьяастай нэгэн тод хүмүүн тэнгэрийн орноо залран одсон уйт мэдээ бидэнд ирлээ.
Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг Найруулагч мэргэжлээр төгсжээ. 60 ч хүрэлгүй өөд болсон театрын их хүмүүний төлөө өнөөдөр монголын урлагийн ертөнцийхөн төдийгүй түүний найруулсан гайхамшигт жүжгүүдийг амьсгаа даран үзэн суудаг үнэнч шүтэн бишрэгчид нь уй гашуудлаа илэрхийлсээр байна.
Б.Баатар 2001 оноос өдийг хүртэл их театраасаа холдолгүй,
- 2001 онд А.П.Чехов “Цахлай”
- 2002 онд С.Жаргалсайхан “Тэмүүжин”
- 2005 онд В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва “Амьгүй албат”
- 2005 онд Д.Мэндсайхан “Ээжээ”
- 2006 онд Б.Лхагвасүрэн “Атга нөж”
- 2007 онд Д.Мэндсайхан “Мануухай”
- 2011 онд Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан”
-2012 онд М.Сервантес “Кихот ноён” гэх мэт гайхамшигт жүжгүүдийг найруулан тавьжээ.
Харамсалтай нь сод хүмүүний амьдрал, уран бүтээл, нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийг багтаасан намтар Википедиад ороогүй байгаа нь театрын үе үеийн удирдлагуудад гонсойх сэтгэл төрж байна.
Бурхан өөрийгөө баясгах гэж авьяас билэг нь дэндүү сагасан гайхалтай найруулагчийг дэргэдээ таалан авчээ. Таны тайзнаа амилуулсан гайхалтай бүтээлүүд биднийг он цагийн хуудсаар дурлуулан аялуулдаг байж. Агуу энгийн хүмүүн та амгалан нойрсоорой. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд төдийгүй театрын алтан тайзнаа гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
um mani badmi hum. MGL-uudaa zovooj duusaj baigaa 76-s 1 yavahgui dee yadaj.
АЖИЛ ХИЙДЭГҮҮД НЬ 60 Ч ХҮРДЭГГҮЙ ХАРИН ХҮН ЗАРДАГ ДАРГА НАР 90 ХҮРЭХ ЮМ ДАА.
Xynii sain ni shilegdeed odox yum.teoriin luivarchdaas yavsn bol dooo....
60ch bas urt bgaa bhgui yu eregtei 55 emegtei 50 nastai bolmooriin
Тэгээд эрэгтэй хүмүүс ч 60 ч хүрэхгүй хорвоог орхиж байхад... тэтгэврийн насыг энэ 65 мулгуйчууд нэмж тэнэгтээд байх юм.... балиар юмнууд өөрсдөө дээгүүрээ зөндөө идэж уучхаад....ард түмнийг хохироож байгаа
Ум мани бад мэ хум
УМ МА НИ БАД МЭ ХУМ.
Ум мани бад мэ хум
Um ma ni bad mi hum .Sain n turuuleed yavchdag horvoo...