...
...

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээгээр Улаанбаатар хотод өдөртөө 12-14 градус хүйтэн байна. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр байна.

Баруун аймгуудын нутаг:

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 2 хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутаг:

Солигдмол үүлтэй. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус хүйтэн. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутаг:

Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутаг:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ