...
...

Хүнсний сода нь гоо сайхны хамгийн хямд бөгөөд хүчирхэг бүтээгдэхүүн

Соданы найрлага дахь нэгэн бодис хорт хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг гэнэ. Үүнээс гадна хөлс дарагч болон амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний найрлаганд ч мөн ордог аж. Ингээд та бүхэндээ хүнсний содыг гоо сайхан болон эрүүл мэнддээ хэрхэн хэрэглэх аргыг хүргэе. ​

Хумсандаа сода түрхэснээр

Зуны улиралд хөл болон гарын хумсанд гадны бохир орж "мөөгөнцөртөх" нь элбэг. Энэ үед хөлөө бүлээн усанд 30 минут дэвтээсний дараа хумсны толион дээр бага зэргийн сода түрхэж, сойзоор үрснээр мөөгөнцрөөс салж болдог. Та яагаад туршаад үзэж болохгүй гэж? Харин одоо та бүхэндээ содаг өөр юунд ашиглаж болох тухай дуулгая!

Үхсэн арьсыг гуужуулна

Хүнсний содаар хийсэн скрабаар нүүрээ 7 хоногт 1-2 удаа гуужуулахад хар батга цөөрч гэрэлтсэн, толигор арьстай болдог. Учир нь сода үхэжсэн арьсыг биеэс салгахдаа гаргууд бүтээгдэхүүн юм. Скрабыг хийхдээ 1 халбага сода 1 халбага буцалсан хүйтэн ус хольж хутгаад түүгээрээ арьсаа зөөлөн үрнэ. Үүнийхээ дараа буцалсан бүлээн усаар илүүдэл хэсгийг угааж арилгана.

Амны хөндийн ариун цэвэр

Амны эвгүй үнэрийг дарахдаа аяга буцалсан бүлээн усанд 1 цайны халбага сода хийж өглөө бүр амаа зайлдаг. Үүнээс гадна зарим үед шүдний оондоо бага зэрэг сода нэмж хийн угаавал, шүд түргэн цайрдаг байна.

Хүнд бэлтгэлийн дараа


Хүнсний соданы тухай таны сонсож байгаагүй нэг арга бий. Хүнд бэлтгэл хийсэн тамирчид бэлтгэлийнхээ дараа аяга содатай ус уух нь булчин суларч, тайвширахад сайнаар нөлөөлдөг болохыг хэлжээ. Ингэж булчингаа тайвшруулахдаа 1 стакан цэвэр усанд 1 жижиг цайны халбага сода хийж бага багаар шимж уух хэрэгтэй.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ