...
...

Бидний бараг хэрэглэдэггүй редискээр бишгүй сайхан хоол хийчихнэ

Орц:

1 боодол редиск

- 0,5кг үхрийн чанасан эсвэл жигнэсэн мах (нимгэн хавтгай хэрчинэ)

- 1 ногоон сонгино

- 1 толгой салатны байцаа (таслаад жижиглэнэ)

- 1 лааз газрын төмс (бүтэн бол дундуур нь хуваана)

- 6 ц.халбага ургамлын тос

- 2 ц.халбага улаан дарсны цуу

- 1 хумс сармис (маш жижиг хэрч)

- 1,5 ц.халбага намуу цэцгийн үр

- давс, перец амтлахаар орно

Хийх дараалал. Редискээ угааж цэвэрлээд таслахгүйгээр нимгэн зүсээд мөстэй хүйтэн усанд хийнэ. Зүссэн нимгэн хэсгүүд нь нээгдэж өгдөг юм. Үхрийн мах, саладны байцаа, ногоон сонгино, газрын төмсөө томхон саванд хийгээд сайн хутгана. Тос, дарсны цуу, сармис, намуугийн үр, давс, перцээ бүгдийг хэмжээгээр нь жижиг шилэнд хийгээд тагыг нь сайн таглаад сэгсэрч холиод саладны амтлагч бэлэн болно.

Саладны амтлагчаа бэлтгэхдээ шилэн саванд хийгээд сэгсэрчихвэл илүү хялбар. Том саванд бэлтгэсэн зүйл дээрээ нэмээд амтлагч холилдтол хутгана. Одоо редиксээ гаргаж усыг нь алчууранд шингээгээд салад руугаа нэмээрэй. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ