...
...

Эхнэрээсээ салсан эрийн 20 зөвлөгөө

Gerald Rogers хэмээх залуугийн бичсэн зүйл Facebook дээр сарын дотор 114600 удаа share хийгдэж, Like нь 24000 давсан байна.


Gerald Rogers нь 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. "Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ алдаж, 16 жилийн гэр бүлийн амьдралдаа төгсгөл тавих хэрэгтэй болсон энэ үед хамгийн их харамсаж байгаа зүйлээ бичлээ” хэмээн эхэлсэн түүний зөвлөгөө нийт 20 хэсэгтэй. Та бүхэнд өдөрт таван зөвлөгөөг онцлон хүргэж байна.

1. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

2. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

3. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшруулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй.

4. Алиал (BE SILLY…)

Байнга чухал царайлах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайжирах болно.

5. Өдөр бүр түүнийг баярлуул (FILL HER SOUL EVERYDAY)

Хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийг өдөр бүр эхнэртээ өгч бай. Юу хийхээ мэдэхгүй байвал түүнээс өөрөөс нь асуусан ч болох юм. Түүнийг баярлуулах зүйлийг өдөр бүр заавал хийж хэвш.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ